Энтертейнмент
Женниг чинээлэг эртэй дотно харилцаатай гэх мэдээлэл цацагджээ
К-Поп алдартнууд чинээлэг эрчүүдтэй уулздаг гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Уг мэдээлэл “Above The Influence” нэртэй подкастаас үүдэлтэй бөгөөд уг нэвтрүүлэгт оролцсон Кира хэмээх инфлүнсер өмнө нь к-поп алдартантай болзож байсан тухайгаа ярих үеэрээ энэ тухай дурдсан байна.
Тэрээр к-попын эмэгтэй алдартнууд баян бизнесмэн эрчүүдтэй уулздаг тухай дурдсан бол тус подкастын хөтлөгчдийн нэг нь BMW-ийн өв залгамжлагчийн хүүтэй зусланд хамт амарч байсан тухайгаа дурдсан байна. BMW-ийн өв залгамжлагчийн хүү нь Женнитэй дотно харилцаатай гэх ба бэлгийн харилцаанд орж буй бичлэг болон түүнд мөнгө төлсөн гэх баримт нь хүртэл байсан тухай дурдсан нь дуулиан дэгдээгээд байгаа аж.
Уг мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар Женнигийн талаас өгөөгүй байна. Түүний шүтэн бишрэгчид энэхүү увайгүй яриаг олон нийтэд тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, цуурхал төдий энэхүү яриаг улам бүр дэвэргэхгүй байхыг сануулжээ.

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
