Улс төр
О.Цогтгэрэл: УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын Бүлэг завсарлага авч, хэлэлцэнэ
УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл үүсээд буй нөхцөл байдлын талаар “Энэ удаагийн Хамтарсан Засгийн үйл ажиллагаа дээр АН дотооддоо маргаан, мэтгэлцээн ярьдаг ч маш тулхтай, хүлээцтэй байсан. Бид дундаа асуудлаа ярьдаг. Харин 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд инстититуцийн хувьд хэр доройтсоныг энэ өдрүүдэд харлаа. Уг нь Хамтарсан Засгийн газар гэрээгээ дүгнээд гэрээ биелсэн эсэх асуудалд зөв, буруугаа ярих ёстой. Гэтэл гэрээгээ харалгүй, урьдчилаад шийдвэрээ гаргачихдаг байж болохгүй.
Миний хувьд МАН-ын Бага хурлаас улс төрийн шийдвэр нь гарчихсан гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын зүгээс УИХ-д тодорхой томъёолол бүхий байр суурь, албан бичиг ирвэл тодорхой зүйл ярих боломжтой болох байх. УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын бүлэг завсарлага авч, бүлгийн хурлаараа хэлэлцэнэ” гэлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
