Connect with us

Дэлхий

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд сүүлчийн мэтгэлцээн болжээ

Published

on

СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед дөрвөн нэр дэвшигч дипломат бодлого, улс төрийн шинэчлэлийн асуудлаар мэтгэлцжээ. Телевизийн сүүлчийн мэтгэлцээний үеэр тэд Өмнөд Солонгос-АНУ-ын харилцаанаас эхлээд Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн импичмент зэрэг асуудлуудыг хөндөн мэтгэлцсэн байна.

Орон нутгийн цагаар мягмар гаргийн 20:00 цагт эхэлсэн Сонгуулийн үндэсний хорооноос зохион байгуулсан мэтгэлцээнд Ардчилсан намаас /АН/ Ли Жэ Мён, Ардчилсан Хөдөлмөрийн намаас Квон Ён Күк, “Ардын хүч” намаас /АХН/ Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок нар оролцлоо.

АН-аас нэр дэвшиж буй Ли Жэ Мён Өмнөд Солонгос-АНУ-ын харилцаанд тулгуурласан Өмнөд Солонгосын дипломат бодлогыг “прагматик, иж бүрэн, ирээдүйг харсан” чиглэлд ахиулахын сацуу Японтой аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээ амлажээ. Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ Хятад, Оростой харилцаагаа зохицуулах хэрэгтэйг Ли Жэ Мён онцолсон байна.

Харин АХН-ын нэр дэвшигч Ким Мүн Сүгийн хувьд, Умард Солонгостой харилцахдаа илүү хатуу чиг шугам баримтлахыг санал болгож, Ким Жөн Уны дэглэм цөмийн болон пуужингийн өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдээрээ ард түмний амь нас, эд хөрөнгөд заналхийлж байна хэмээн шүүмжилсэн байна. “Би Солонгос хоорондын ил тод харилцааг бий болгоно” гэж тэрбээр хэлээд, Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн тусламжтайгаар цөмийн зэвсгийг тогтоон барих чадавхийг бэхжүүлж, аливаа аюул заналхийллийн эсрэг тууштай зогсож чадах улс орныг бий болгоно гэж амлажээ.

Шинэ шинэчлэлийн намын нэр дэвшигч Ли Жүн Сок хэлэхдээ, Гадаад хэргийн яам, Үндэстнээ нэгтгэх яамыг нэгтгэж, аюулгүй байдлын бодлогыг хянадаг Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалыг шинээр бий болгохыг санал болгожээ. Тэрбээр мөн АНУ-аас тавьсан батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлэх хүсэлтийн хариуд Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан пуужингийн үйлдвэрийг барихыг санал болгосон байна. Харин Ардчилсан Хөдөлмөрийн намын гишүүн Квон Ён Күкийн хувьд, Батлан ​​хамгаалахын сайдаар энгийн иргэнийг томилох замаар цэргийн салбарт шинэчлэл хийж, Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө идэвхтэй ажиллахыг чухалчилжээ.

 

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!