Улс төр
Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог хуваарьтай. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар бид мэдээлсэн.
Ийн хэлэлцэхдээ, Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул “Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурлын шийдвэр бол зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ингэж томилуулахдаа гишүүдээ бүрдүүлж орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Хамтарсан засгийн газар цаашид байх эсэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож байна.
Намууд ямар байр суурьтай байгаа нь сонирхолтой хэвээр байна. Ардчилсан намын байр суурийн талаар УИХ-ын Х.Тэмүүжин “УИХ-аас Хамтарсан засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч Ардчилсан намын найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө. Хөөгдсөн Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг авч үлдэх кноп дарахгүй” гэж хэлсэн билээ. Тэгэхээр Ардчилсан намын 42 гишүүн эсрэг кноп дарах нь ээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
