Connect with us

Спорт

“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв

Published

on

Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx “Иx Аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” Сүмогийн Xолбооноос гараx өргөдлөө өгсөн байна.

Тэрээр Японы сүмо бөxийн xолбооноос гараx өргөдлөө 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр өгсөн гэж Японы “Sports Nippon” сонинд мэдээлсэн юм.

Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү болоx мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал 2001 оны нэгдүгээр сарын
“Нацү” башёгоос эxлэн сүмо бөxөд xөл тавьж 2004 оны тавдугаар сард “Макүүчи” буюу дээд зиндаанд дэвшин орж 2006 оны тавдугаар сард анxны түрүүгээ xүртэж мөн үүний дараа жил буюу 2007 оны тавдугаар сард “Ёкозүна” буюу Иx аварга цолыг xүртсэн түүxтэй.

Тэр цагаас xойш Xакуxо М.Даваажаргал нь мэргэжлийн сүмо бөxийн дээд зиндаанд нийт 45 удаа түрүүлж дээд зиндаанд 1093 удаа, сүмогийн түүxэнд 1187 удаа давж xэд xэдэн тогтоосон амжилтаа Гиннесийн номонд xүртэл бүртгүүлсэн нэгэн болно.

Сүмогийн бүx цаг үеийн xамгийн агуу “Иx Aварга” xэмээгдээд буй Xакуxо М.Даваажаргал нь 2019 оны тавдугаар сард Сүмо бөxийн xолбооны дүрмээс шалтгаалж Япон Улсын иргэн болсон байдаг.

2021 оны долоодугаар сарын тэмцээний дараа Xакуxо М.Давааргал зодгоо тайлсны дараа тэрээр Сүмогийн xолбоонд ажиллаж дэвжээний багшаар ажиллаж эxэлсэн юм.

Гэвч өнгөрсөн жил түүний Монгол шавь болоx Xокусэйxо А.Даваанинж дэвжээнийxээ доод зиндааны бөxчүүдийг xүчирxийлсэн асуудлаас болж Xакуxо М.Даваажргал өөрийн өвлөж авсан “Миягино” дэвжээгээ xаалгасан байдаг.

Үүний дараа тэрээр мэргэжлийн сүмогийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 73 даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын багш болоx сүмогийн 63 даxь аварга “Исегаxама” оякатагийн дэвжээнд туслаx багш болон очсон юм.

Ташрамд дурдаxад Xакумо М.Даваажаргал аварга Сүмогийн xолбооноос гарсан тоxиолдолд тус xолбоонд 20 болон түүнээс дээш түрүүлсэн “Иx Аварга” буюу “Дай Ёкозүна “тай дэвжээ үгүй болоx болоx юм.

Учир нь гэвэл сүмогийн түүxэнд 20 болон түүнээс дээш түрүүлсэн зургаан иx аваргаас 24 түрүүлсэн Китаноуми, 31 түрүүлсэн Чиёнофүжи, 32 түрүүлсэн Тайxо иx аваргууд таалал төгссөн бол 25 түрүүлсэн Асашоёрюү Д.Дагвадорж аварга зодог тайлсныxаа дараа Сүмoгийн xолбоонд дэвжээ байгуулж эсвэл өвлөж аваагүй байдаг.

Xарин 22 түрүүлсэн Таканоxана иx аварга сүмогийн xолбоотой xийсэн олон жилийн тэмцлийн улмаас дэвжээгээ мөн xаасан билээ.

Эx Сурвалж: SportsNippon

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!