Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Миний хүүгийн найз бүсгүй жирэмсэн болсон тул 17 саяын бөгж бэлэглэсэн юм билээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Өнөөдрийн энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэгдсэнээс болсон. “Орлогоо нотол” гэдэг хөдөлгөөн өрнөсөн. Удалгүй “Огцрох амархан” болж хувирсан. Цаашлаад МАН-ын Бага хурал хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах асуудал болж хувирсан. Өнөөдөр бид Ерөнхий сайдад бодлогын дэмжлэг үзүүлэх эсэх асуудал болгоод хэлэлцэж байна. Гурван долоо хоногийн хугацаанд орлогоо нотлох асуудал нь яагаад бодлогын дэмжлэг үзүүлэх эсэх болсныг иргэд олон нийт гайхаж байгаа.
Цахим орчинд нэгнээ харлуулах пи-ар хэтэрлээ. Энэ асуудлыг сарниулах гэсэн олон дуулианаас үнэхээр залхаж байна. Мөн УИХ-ын гишүүд рүү мессэж их ирж байна. Шийдвэрт нөлөөлөх зорилготой. Орлогоо нотлох асуудал яагаад ингээд хувирчихав. Орлогоо нотлох процесс ямар шатандаа явна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -АТГ-т бүх материалаа бүрдүүлээд өгсөн. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тулгуурлаад дүгнэлт гаргаж, хариу өгдөг юм байна. Үүнд 30-60 хоног шаардах юм билээ.
Хүүтэйгээ уулзаж, ярилцсан. Хүү маань 23 настай. Нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн юм байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Бас бугуйвч бэлэглэсэн, тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Авсан дэлгүүрийн баримт гэх мэт бүх баримтыг нь АТГ-т өгсөн.
Үнэтэй машин өгсөн гэдэг нь худлаа мэдээлэл. Би судалж үзсэн. Тэр автомашин нь Монголд 10 хүрэхгүй л байдаг юм билээ. Манай хүү багаасаа зураг авах сонирхолтой байсан. Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай. Манай аав бол зураач хүн. Харин манай хүүд ийм авьяас бий. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа” гэв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
