Нийгэм
П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сан дампуураагүй. Гэтэл нийгэмд энэ сангийн талаар буруу мэдээлэл түгээсэн. Банкнуудааас 160 тэрбум төгрөгөө аваагүй байна. Энэ нь сангийн нийт орлоготой харьцуулахад бага мөнгө. Бид хуулийн байгууллагатай хамтран ажилласаар байна. Гэхдээ 6 их наяд төгрөгийн эрсдэл үүссэн. Манай улсын 1.2 сая хүн энэ сангаас тэтгэмж тусламж авдаг.
2012 оныг хүртэл Капитал банканд 10 орчим тэрбум төгрөгийг НДС-аас байршуулдаг байсан. 2012-2016 оны хооронд энэ дүн 11 дахин нэмэгдсэн. Аль сайдын үед энэ мөнгө нэмэгдсэнийг харж болно.
Эрүүл мэндийн сайд Л.Мөнхсайхан: Ирэх долоодугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. Улаанбаатарт байхгүй, том эмнэлэг барьж дууслаа. Өвөрхангай аймагт мөн эмнэлэг барьж байна. Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр энэ оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Гэвч гурав дахиа тендер зарласан. Учир нь санал өгсөн ААН-үүд алга. Цалин бага тул хөдөө ажиллах эмч, асрагчид их цөөн байна.
Ялангуяа орон байргүй тул хөдөө ажиллах хүн их цөөн байна. Уг нь манай салбарын суурь асуудлыг шийдсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж байна. Гэвч Сангийн яам эмнэлгийн ажиллагсад үндсэн цалингийнхаа 20 хувиас хэтэрсэн урамшуулал авах ёсгүй гэж хязгаарласан.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбaяр: Энэ оны сүүлээр манай салбар 30 хувиар өсөх хүлээлттэй байна. Махны экспорт хэвийн байна. Ноолуурыг дотоодод угааж самнаж эхэлсэн тул энэ оны сүүлээр манай салбарын үзүүлэлтүүд өснө. ЖДҮХС-д энэ оны болон ирэх оны төсөвт мөнгө хуваарилаагүй. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг өгч байна. Нэмэлт эх үүсвэр байхгүй.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Энэ хуралд Эрчим хүчний сайд байхгүй байгаа нь харамсалтай. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарын 35 ажил төлөвлөжээ. Эдгээрээс маш олон ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй. тэгсэн атлаа 2026 оны төлөвлөгөөнөөс хасжээ. Хэрэгжүүлээгүй тул хэн хариуцлага хүлээх вэ? Эрчим хүчний сайд зарим ажил дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй. 2026 онд хоёр л шинэ ажил оруулжээ. Өмнөхөө дуусгаагүй бол хийх нь ямар ч хүнд ойлгомжтой биз дээ?
Гэтэл эрчим хүчний салбар улс оны хөгжлийн чөдөр болчхоод байна.
Эрчим хүчний яамны газрын дарга Б.Ерэн-Өлзий: Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг бид төлөвлөгөөнд оруулаагүй. Эдгээр төсөл хэрэгжинэ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Сайд нар алга, гэхдээ Засгийн газар огцорсон ч УИХ байх байлгүй. Иймээс саналаа хэлье. Австралид 3П буюу хүн амын тоо, бүтээмж, ажиллах хүчний оролцоогоо ихээхэн анхаардаг. Манай улсад эдгээр үзүүлэлт хангалтгүй байна. Ирэх онд төсвийн зардал өсөх үү? Алдагдалтай төсөв батлах юм уу? Зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн дээд цол олголоо

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүст цэргийн дээд цол олголоо.
Дэслэгч генерал цолоор ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбыг,Хошууч генерал цолоор Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарыг шагнав.
Бригадын генерал цолоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Сратеги бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нарыг шагналаа.
Нийгэм
“Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, наадмын морин уралдааныг өнгөллөө.

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Уг ангилалд 256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж, уралдлаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, энэ жилийн наадмын морин уралдааныг өнгөллөө.
Нийгэм
Цоодолын Хуланд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг хүлээн авч Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр уучлал үзүүллээ.
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм2 months ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа