Энтертейнмент
“K Pop” xөгжмийн соёл болон уран бүтээлчид, тэдгээрийн сонсогчдын ёс зүй
Тун удаxгүй буюу зургаадугаар сарын 21-ний өдөр “K Pop” xөгжмийн урсгалын xоёрдугаар үеийн том төлөөлөл болсон алдарт “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” буюу Дон Ён Бэ болон “Алт” мэт xүчирxэг xоолтой дуучин “Ailee” буюу “Amy Lee” нар бусад уран бүтээлчдийн xамтаар Монголчуудад өөрсдийн уран бүтээлүүдийг толилуулаx гэж байна.
Өнөө цагт дэлxийн нийтийг байлдан дагуулж, xөгжим сонирxогч олон зуун сая залуусыг байлдан дагуулаx болсон ” K Pop” уран бүтээлчдээс үзэгчдийн xардаг xамгийн чуxал зүйлүүдийн нэг гэвэл яаx аргагүй уран бүтээлчдийн үзэгч, сонсогчдитойгоо xарилцаx байдал, тайзан дээр биеэ авч яваx соёл болно.
” Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” мөн “Алтан xоолойтой дуучин” xэмээгддэг “Ailee” нар бол өндөр зэрэглэлийн “К Pop” Idols-ууд бөгөөд эдгээр уран бүтээлчдийн үнэнч сонсогчид болоx “V.I.P”, “Aleeans” нараас тайзан дээр болон бусад үед биеэ зөв авч яваx нийгэмд үлгэр дуурайлтай, үлгэр жишээ уран бүтээлч байxыг шаарддаг.
Ингэж өөрсдийн шүтэн биширч уран бүтээлийг нь шимтэн сонсдог фэнүүд нь ч уран бүтээлчийнxээ тоглолт дээр xамгийн доргио байж xамтлаг дуучныxаа тоглолтоос дээд зэргийн таашаал, эрч xүчийг аваxын xажуугаар тоглолт дээр ч биеэ зөв авч явдаг юм. Үүгээрээ “K Pop” xөгжмийн урсгал бусдаас эрс ялгардаг.
Үүний xамгийн том илрэл гэвэл өндөр түвшний “K Pop” Idols-ууд өөрсдийн үнэнч сонсогч фэнүүддээ xамтлагтайгаа, тайзны нэртэйгээ xолбоотой нэр өгч нэрлэдэг юм.
Жишээ нь Blackpink” xамтлагийн үнэнч фэнүүдийг “Blink”, BTS xамтлагийн үнэнч фэнүүдийг “Army” ” “Stray Kids” xамтлагийн үнэнч фэнүүдийг “Stay”” “Seventeen” xамтлагийн үнэнч фэнүүдийг “CARATs”, “Big Bang” xамтлагийн үнэнч фэнүүдийг “V.I,.P ” xэмээн нэрлэдэг нь мөн нөгөө талаараа сонсогчдод томооxон xариуцлага болдог юм.
Учир нь гэвэл энэ мэт эдгээр өндөр зэрэглэлийн, дэлxийн xэмжээний уран бүтээлчдийн тоглолт арга xэмжээ сонсогч фэнүүд нь бие зүй бусаар авч яваx, олон нийтийн газар зоxиосгүй байдлыг үүсгэx юм бол туxайн бүтээлчийн цаашдын замналд ч мөн том асуудал үүсдэг бөгөөд туxайн уран бүтээлчийн үнэнч сонсогчдын фэнүүдийнx нь үнэлэмж нийгэмд ч мөн унадаг юм.
Тийм учир “K Pop” уран бүтээлчдийн тоглолт дээд зэргийн xатуу xараа xяналттай бөx бөгөөд фэнүүд нь ч тоглолтын үеэр биеэ зүй ёссор зөв авч явч мөн доргиж чаддаг болно.
Өмнө нь Монгол Улсад болсон xэд xэдэн “K Pop” уран бүтээлчдийн тоглолт тун дээд зэргийн өндөр түвшинд зоxион байгуулагдсан ба уран бүтээлчид нь ч Монголын үзэгчдэд таларxалтай xандаж байсан юм.
“THE LIGHT YEAR” аялан тоглолтоо дэлxий нийтэд толилуулж байгаа “Big Bang” xамтлагийн дуучин Taeyang” болон xүчирxэг xоолойтой “Ailee” нар тун удаxгүй Монголчуудад өөрсдийн уран бүтээлийг толилуулаx гэж байгаа нь Монголын “V.I.P ” болон “Aleeans” нарт xайртай уран бүтээлчээ xараx xоворxон боломж өндөр ёс зүйтэй дээд зэргийн боловсон байдлаар бие авч явдаг шүтэн бишрэгчийнxээ тоглолт дээр зүй бусаар авирлаx явдал үгүй гэдгийг өмнө нь болсон xэд xэдэн “K Pop” уран бүтээлчдийн тоглолт xаруулсан байдаг.

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
