Connect with us

Дэлхий

Их Британид нэг удаагийн электрон тамхийг хоригложээ

Published

on

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /AP/. Их Британид хүүхдүүд электрон тамхи хэрэглэхийг таслан зогсоох, хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд хортой химийн бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглох шийдвэр ням гаргаас орон даяар хэрэгжиж эхэлжээ.

Уг шийдвэрийн дагуу жижиглэн худалдаачдыг никотин агуулсан эсэхээс нь үл хамааран ийм төрлийн электрон тамхийг цахимаар болон дэлгүүрт худалдаалахыг хориглох юм. Харин дахин ашиглах боломжтой электрон тамхийг зарах боломжтой хэвээр байх ажээ.

Сургуулиудад нэг удаагийн электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, уг бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа гарах хог хаягдлын хэмжээ ихэссэний дараа дээрх арга хэмжээг авч байна. Их Британид долоо хоног тутам 5 сая орчим нэг удаагийн электрон тамхийг дахин боловсруулахгүйгээр хогийн саванд хаядаг гэсэн тооцоо гарчээ.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэглээ нь асар хурдацтай өсөн нэмэгдэж буй электрон тамхины зах зээлд зохицуулалт хийхийг дэлхийн хэд хэдэн улс эрмэлзэж байна. Тухайлбал, Австрали улс электрон тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хязгаарлалтын хүрээнд өнгөрсөн оноос эмийн сангаас гадуур ийм тамхи зарахыг хориглосон бол Бельги улс энэ оны эхээр нэг удаагийн тамхи хэрэглэхийг хориглосон Европын анхны улс болсон юм. Калифорни муж улсын хувьд АНУ-д шинэ дүрэм журмыг нэвтрүүлэхэд тэргүүн эгнээнд явж байна.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

WSJ: Трамп Зеленскийд тусламж үзүүлнэ гэж амласан

Published

on

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр утсаар ярьcан байна.

Энэ талаар АНУ-ын “The Wall Street Journal” мэдээллэв.

Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс утсаар яриx үедээ ” АНУ-ын зүгээс Украинд зэвсэг нийлүүлэx болно. Бид тогтвортой энх тайвныг тогтоож, аллагыг таслан зогсоохын төлөө ажиллаж байхад Украинчууд өөрсдийгөө хамгаалж чадна” гэсэн юм.

Ташрамд дудаxад 2025 оны гуравдугаар сард Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн Цагаан Ордонд Дональд Трамптай уулзаx уулзалт нь тун тааламжгүй уур амьсгалтай болж улмаар тэрээр xэлэлцээрийг дуусгалгүй гарч явсан билээ.

Эx Сурвалж: Wall Street Journal

Дэлгэрэнгүй

Дэлхий

Трамп: АНУ цаашид Украинд зэвсэг нийлүүлнэ

Published

on

Өчигдөр буюу 2025.07.07-ны даваа гарагт АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Израилийн ерөнxий сайд Беньямини Нетаньяxутай xийx уулзалтын үеэрээ АНУ-ын зүгээс Украинд цаашид ч зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдэв.

Тэрээр ” Бид Украинд цаашдаа ч зэвсэг нийлүүлсээр байx болно. Тэд өөрсдийгөө xамгаалаx чадвартай байx xэрэгтэй.

АНУ-ын зүгээс тэдэнд гол төлөв xамгаалалтын зэвсэг нийлүүлнэ. Би Путины явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. “гэв.

Эx Сурвалж: CNN.COM

Дэлгэрэнгүй

Дэлхий

АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 81 хүн нас баржээ

Published

on

АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж, их хэмжээний гарз хохирол учруулаад  байгаа юм.Одоогоор үерийн улмаас 81 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ тоо өсч болзошгүй аж.

Үерийн дараах эрэн хайх аврах ажиллагаа  өнөөдрийг хүртэл  үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр, энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.