Connect with us

Нийгэм

Б.Чойжилсүрэн: Би “ТЭЦ 3”-д гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн

Published

on

“ТЭЦ-3″-т ноцтой осол гарсан. Энэ талаар салбарын сайд Б.Чойжилсүрэн: Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа учраас одоогоор тодорхой зүйл ярихад эрт байна. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Эрх зүйн хувьд хуулийн байгууллага шалгаж байгаа.  Эхнэр хоёр хүүхэдтэй. Энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа залуу байсан” гэв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Published

on

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Нийгэм

Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Published

on

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ.  С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Шүхрээр нисгэдэг компанийн ажилтан Солонгос иргэнийг авч нисэхдээ жалга руу унаж амиа алджээ

Published

on

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээлэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.