Connect with us

Нийгэм

“Сэлбэ дэд төв”-ийн тендерт монгол компаниудаа ялгаварласан Х.Нямбаатарын шийдвэрийг Цэц хэлэлцэхээр боллоо

Published

on

“СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ийн тендерийг цуцалж, дахин тендер зарлахад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалт саад болж байсан учир 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД өргөдөл гаргасан билээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол компани оролцох боломжгүй нөхцөл тавиад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2025.05.31-ны өдрийн дотор яаран тендер зарлаж байгаа нь гадаадын компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдах эрсдэл бий болж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна. Мөн энэ асуудлаар иргэн Б.Раднаасүрэн, Б.Бямба-Очир нар Үндсэн хууль зэрчсөн эсэх тогтоолгох шаардлага бүхий мэдээлэл ирүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцээс уг өргөдлийг хянаж үзээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “батлагдсан төсөл, apгa хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугaap сарын 31-ний өдрийн дотор бурэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ xyyлиин 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл арга, хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох; гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зуйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1, Долдугаар зуйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Ундсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй хэмээн үзэж уг асуудлыг Үндсэн хуулийн дунд суудлын цэц шалган шийдвэрлэхээр боллоо.

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!