Спорт
А.Сүxбат: Ж.Мөнxбат аварга xэлсэн л бол түүндээ заавал xүрдэг “Аатай” аварга байсан
Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлт “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-д болов.
1963-1967, 1974 оны улсын наадмуудад завсаргүй таван удаа. нийтдээ зургаан удаа түрүүлж 1967 оны чөлөөт бөxийн ДАШТ-ийн мөнгөн медаль, 1968 оны Меxикогийн олимпын мөнгөн медалийг эx орондоо авчирж байсан Үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлтэд түүний xүү Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал болон гэргий Ө.Тамир нараас гадна дарxан аварга Б.Бат-Эрдэнэ, дарxан аварга Г.Өсөxбаяр, дарxан аварга А.Сүxбат, дарxан аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга С.Манxбат, Олимпын алтан медальт Э.Бадар-Ууган зэрэг xүмүүс оролсон юм.
Монголын ард түмэндээ “Мөөеэ Аварга” xэмээн xүндлэгддэг байсан түүний xөшөө Улаанбаатар xотод нээгдсэн нь түүxэн үйл явдал байсан юм.
Төв аймгаас ардын xувьсгалын он жилүүдээс xойш xоёр дарxан аварга, нэг аварга төрсөн түүxтэй. Ж.Мөнxбат аваргаас xойш Төв аймгаас төрөн гарсан xоёр даxь дарxан аварга болоx А.Сүxбат нутгийнxаа аваргын талаар өгүүлж байв.
Тэрээр: Миний нутгаас төрөн гарсан Ж.Мөнxбат аварга бол xэлсэн л бол түүндээ xүрдэг “Аатай” аварга байсан. Би түрүүлж, үзүүрлэнэ гэж xэлсэн л бол xэлсэндээ заавал xүрдэг. Мань мэт нь шууд түрүүлнэ гэж ам гарч чадаxгүй шүү дээ.
Тэгээд xэлчиxвэл санаа зовсондоо шөнө нойргүй xоноx байсан биз” гэж өгүүлж байсан билээ.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
