Connect with us

Нийгэм

Тэтгэврийн зээлийг хамгийн бага хүүтэй олгохыг Арилжааны банкуудтай зөвшилцжээ

Published

on

 Тэтгэврийн зээлийг хэдийнээс, ямар нөхцөлтэйгөөр олгохыг ахмадууд сураглаж суугаа. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ийнхүү мэдээллээ. Тэрбээр “Тэтгэврийн зээлийн хугацаа, нөхцлийн асуудлаар ахмадууд маш ихээр мсж бичиж байна. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч н. Лхагвасүрэнтэй  дөнгөж сая утсаар холбогдож, тодруулга авлаа.
1. Мөнгөний Бодлогын хороог аль болох хурдан хуралдуулахаар тус хорооны гишүүдтэй ярилцаж байгаа ( мөнгөний бодлогын хорооны гишүүдийн үндсэн ажил нь өөр) 2025.06.27 -ны өдөр бол ташаа мэдээлэл юм байна.
– 2. Нөхцөлийг одоо байгаагаас зөөлрүүлэх судалгаа хийж байгаа юм байна ( хугацаа, өр, авлагын хэмжээ)
Миний хувьд ахмадуудын тавьж байгаа хугацаа, нөхцлүүдийн талаарх хүсэлтүүдийг уламжилснаас гадна хамгийн эрсдэлгүй зээл учраас зээлийн  хүүг буулгах тал дээр анхаарахыг хүслээ.
3. Монголбанкны зүгээс зээлийн хувьд хамгийн эрсдэлгүй ангилалд багтдаг учраас боломжит хамгийн бага хүүгээр олгох талаар арилжааны банкуудтай ярилцаж байгаа тухай хэллээ. Энэхүү постыг Монголбанкны Ерөнхийлөгч н.Лхагвасүрэнгийн зөвшөөрлөөр орууллаа” гэв.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирлээ.

Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд Монгол – Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Дэлгэрэнгүй

Нийгэм

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Published

on

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Нийгэм

Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Published

on

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ.  С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.