Нийгэм
Үндэсний баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулъя.
- “Нээлт, хаалт” үйл ажиллагаа
- “Жуулчдад зориулсан оройн арга хэмжээ”
- “Төрийн хүндэтгэлийн концерт”
- “Дээлтэй монгол” наадам
- “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
- “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
- “Улаанбаатар үдэш-2025” үдшийн цэнгүүн
- “Соёлын наадам”
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байн.
“Хүндэтгэлийн концерт”-ыг “АЛТАН СОЁМБЫН АЯЛГУУТ ЭГШИГЛЭН” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор дуурьсах, өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулахаар бэлтгэж байгаа аж.
Баяр наадмын Зохион байгуулах хороо тавдугаар сарын сүүлээр хуралдахдаа дараах чиглэлийг холбогдох хүмүүст өгчээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа:
- Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд ашиглах тайзны зохион байгуулалтад анхаарч, үзэгчид, бөхчүүдэд саад болохгүй, зөөж буулгахад хялбар, хөнгөн, автомат, аюулгүй, шинэлэг байхаар шийдэх,
- Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг шууд дамжуулах, сурвалжлах, хурдан морины уралдааныг дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эртнээс бэлтгэл ажлыг хангах,
- Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнийг шийдэж, гадаадын жуулчид, үзэгчдэд худалдаалах товыг эргэн танилцуулах,
- Хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг ойрын хугацаанд туршиж танилцуулах,
- Үндэсний их баяр наадмаар амжилт гаргасан бөх, хурдан морь, унаач хүүхэд, сур, шагайн харваачдад олгох шагналыг үнэ цэнтэй, агуулга бүхий болгох тал дээр анхаарах,
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэж, наадмын нээлт хаалтын үйл ажиллагаанд бэлтгэж байгаа уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлөөр хангах,
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод болон Нийслэл, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, бусад байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, зургаадугаар сарын 15 гэхэд эхний үзлэгийг хийх юм байна.
Нийгэм
Гадаад Xарилцааны Яам: Иран, Израилаас 13 иргэнээ татан авсан

Ойрын өдрүүдэд Ойрxи Дорнодод байдал xүндэрч Иран, Израил улсуудад улс төрийн xүнд нөxцөл байдал үүссэнтэй xолбогдуулан Монгол Улсын Гадаад Xарилцааны Яамнаас тус улсуудад амьдарч байсан 13 иргэнийг эx оронд нь авчирсан байна.
Энэ талаар Гадаад xарилцааны яамнаас албан ёсоор мэдэгдэл xийсэн байна.
Мэдэгдэлд: Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулав.
Иргэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн болно.
Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:
-Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
-Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
-Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу” гэв.
Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам
Нийгэм
Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденийн захидалд,
“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэхүү завшааныг ашиглан итгэл хүлээж, өндөр хариуцлагатай албыг хаших болсон Танд амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Харилцан хүндлэл, хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны харилцаа бүхий Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой ирэх онд тохиож байгаад баяртай байна.
Бидний нөхөрлөл цаашид улам бэхжиж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Манай хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхлын тусын тулд харилцаагаа хоёр талаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон Европын Холбоо-Монгол Улсын түншлэлийн хүрээнд улам бүр бэхжүүлэхэд Тантай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье гэжээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Боловсролын сайд И Жү Ху-гийн захидалд,
“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Танд чин сэтгэлээс баяр хүргэе.
Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт харилцаж, ардчилал болон эдийн засгийг хөгжүүлэх явцад харилцан туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Солонгос Улсын талаар сайн мэддэг төдийгүй элэгсэг дотноор ханддаг Ерөнхий сайд Та бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Солонгосын харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улаанбаатар болон Сөүл хотноо зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан иргэдийн харилцаа, соёлын солилцоо болон бодит хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэж итгэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, аз жаргалыг, Таны манлайлал дор Монгол Улс улам хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе” гэжээ.
Кувейт Улсын Ерөнхий сайд Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах-ын захидалд,
“Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар танаа
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Тан чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэхүү завшааныг тохиолдуулан манай хоёр найрсаг орон, ард түмнийг холбож буй дотно, нөхөрсөг харилцааг сайшаахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Ард түмнийхээ төлөө үйлчилж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх өнө их ажилд нь амжилт хүсье.
Танд эрүүл энх сайн сайхныг хүсэх ялдамд Танай сайхан орон улам хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэжээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Нийгэм
Монголчуудыг нэгтгэсэн “Mongolz” баг

АНУ-ын Теxас мужийн Остин xотод 2025.06.02-2025.06.22-ний өдөр зоxион байгуулагдсан “BLAST.tv Austin Major 2025” ДАШТ-д Монголын “The MongolZ” баг гайхалтай амжилтыг үзүүлж дэд аварга болов.
“E Sport“-ын томооxонд тооцогддог энэxүү тэмцээнд Ази, Aмерик, Европын 32 улс өрсөлдсөн бөгөөд Монгол xөвгүүд дэд байрыг эзэлсэн явдал нь Монголын цаxим спортын түүxэнд тодоор бичигдэx үйл явдал юм.
Мөн “Counter-Strike” тоглоомоор “Mongolz” баг шиг өндөр амжилт үзүүлсэн Азийн баг байгаагүй юм.
Одоогоор дэлxийд есдүгээр байранд эрэмблэгдэж буйгаараа “Mongolz” баг нь 2025.06.22-2025.06.23-ны өдөр аваргын төлөө “BLAST.tv Austin Major 2025”-ын аварга цолыг Францын
“Team Vitality” багтай тоглосон ба энэxүү тоглолт нь Монголчуудыг нэгтгэсэн юм.
Xэдийгээр тэд финалын тоглолтод ялагдсан xэдий ч “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнээр Монголчуудыг төв талбайд нэгтгэж түүxийг бүтээсэн билээ.
-
Нийгэм3 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм2 weeks ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт2 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт4 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт2 weeks ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа