Connect with us

Нийгэм

Улаанбурхан өвчнөөс сэргийлж, бага ангийн сурагчдын зуны амралтыг наашлуулахыг эцэг, эхчүүд шаардаж эхэллээ

Published

on

Улаанбурхан өвчний тархалт огцом нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй болсон.  Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Хамгийн эрсдэлтэй нь улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа юм. ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр: зургаадугаар сарын 3-ны байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт бага насны найман хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл, амьсгалын замын дутагдлын байдалтай эмчлүүлж  байгаа. Үүнээс долоон хүүхэд нь вакцин хийлгэх нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байна. Харин үлдсэн хоёр хүүхэд хавсарсан хүнд өвчний улмаас вакцин хийхгүй хүнд заалттай тул вакцин хийлгээгүй маш хүнд өвдөж байна. ХӨСҮТ-д нийт 164 (0-2 насны) хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй эсвэл дархлаажуулалтын бүрэн тун аваагүй буюу нэг тунтай хүүхдүүд байгаа. Тиймээс хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна гэв.

Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс эмч нар товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.

Тиймээс ЭМЯ, Боловсролын яам нэн даруй арга хэмжээ авч, өдөрт зуугаараа нэмэгдэж, хүндрэл өгч байгаа улаанбурхан өвний тархалтыг хумиж авахын тулд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг амралтыг наашлуулах шаардлагатай байна. Зургаадугаар сарын 9-нөөс бага ангийн сурагчдын зуны амралт эхлэх бөгөөд хэд хоногийн наана ч болов хүүхдүүдээ амраавал өвчний халдвар арай саарна. Ядаж л бүгчим нэг ангид бөөнөөрөө суухгүй, гэртээ тэжээллэг хоол хүнс хэрэглэн өвчлөлөөс сэргийлж чадна гэдгийг эцэг, эхчүүд хэлж, шаардаж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!