Дэлхий
Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ
Канадын Манитоба мужийн 17 мянга орчим хүнийг хурдацтай тархаж байгаа түймрийн аюулаас сэргийлэн нүүлгэн шилжүүлжээ.
Гал сөнөөгчид галын тархалтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний онгоц, нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Ирэх өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байна.
Гал түймрээс үүссэн өтгөн утаа Канад болон Америкийн газар нутгаар тархжээ. Саскачеван болон Манитоба мужууд дараагийн сар хүртэл онц байдал зарлаж, гал түймэртэй тэмцэхэд олон улсын дэмжлэг хүссэн. Саскачеван мужид Бямба гарагийн байдлаар 17 түймэр гарсны найм нь хяналтад ороогүй гэж бүртгэжээ.
”Канадын Олон агентлаг хамтарсан ойн түймэртэй тэмцэх төв’’-ийн мэдээлснээр нөхцөл байдлыг туйлын аюултай гэж тодорхойлжээ. Саскачевын ерөнхий сайд Скотт Мо бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хуурай цаг агаар үргэлжилбэл нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 8000-10000 хүртэл нэмэгдэх боломжтойг сануулжээ.
Мөн тэрбээр “Ирэх 4-7 хоног маш аюул нэмэгдэх эрсдэлтэй тул зориудаар бороо оруулах хэрэгтэй” гэв. Альберта болон Бритиш Колумбын ихэнх хэсэгт ч мөн гал түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байн. Манитоба хотын Флин Флон хотод 5000 гаруй хүн амьдардаг боловч одоо зөвхөн гал сөнөөгчид болон туслах ажилчид үлдээд байгаа юм.
Манитоба мужийн түймрийн нөхцөл байдалд дурдсанаар, нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна. Энэ долоо хоногт гал түймрийн утаа Америкийн нэгдсэн улсын 22 сая иргэдийг агаарын чанарын эрсдэлтэй байдалд оруулжээ. Миннесота мужийн хойд хэсгийн оршин суугчдад утаа нь “эрүүл мэндэд хортой” түвшинд хүрсэн гэх анхааруулга ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ.
Канад улс түүхэндээ хамгийн их ой хээрийн түймэртэй нүүр тулсан буюу 17.2 сая га газар шатжээ. Гал түймэр Канадаас гадна дэлхийн олон оронд үүсээд буй. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт нь гал түймэр гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Хэт халалт удаан үргэлжилснээр халуун агаар хөрс болон ургамлын чийгийг улам ихээр ууршуулж, гал гарах, тархах таатай орчныг бүрдүүлдэг ажээ.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Б.Төрбаяр
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ


