Connect with us

Нийгэм

Автобусны буудлыг карман зогсоолгүй болгосон зам дагуух борооны ус зайлуулах зургаан шүүрт худгийг шилжүүлж байна

Published

on

Нийслэл хотын Энхтайвны өргөн чөлөө буюу Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх авто замыг хажуугийн зогсоолгүй болгоод буй.

Ингэхдээ автобусны 22 буудлын зогсоолд явган хүний зам тавих бол автомашины зогсоолыг ногоон байгууламж болгож тохижуулна гэж албаны хүн мэдээлсэн юм.

Харин эдгээр хажуугийн зогсоолын заримд нь борооны ус зайлуулах шугамын шүүрт худаг байгаа аж.

Энэхүү шүүрт худгуудыг хэрхэх тухайд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулахад “Автобусны буудлыг карман зогсоолгүй болгосон авто зам дагуу борооны ус зайлуулах зургаан шүүрт худаг бий. Шүүрт худгуудыг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Таван шүүрт худгийг шилжүүлсэн, үлдсэн нэгийг шилжүүлэх ажил үргэлжилж байна” гэв.

Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх автобусны 22 буудлыг хажуугийн зогсоолгүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар явган хүний зам тавих ажил 25 дугаар эмийн сан, Ленин клубийн урд талд үргэлжилсээр байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Гадаад Xарилцааны Яам: Иран, Израилаас 13 иргэнээ татан авсан

Published

on

Ойрын өдрүүдэд Ойрxи Дорнодод байдал xүндэрч Иран, Израил улсуудад улс төрийн xүнд нөxцөл байдал үүссэнтэй xолбогдуулан Монгол Улсын Гадаад Xарилцааны Яамнаас тус улсуудад амьдарч байсан 13 иргэнийг эx оронд нь авчирсан байна.

Энэ талаар Гадаад xарилцааны яамнаас албан ёсоор мэдэгдэл xийсэн байна.

Мэдэгдэлд: Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулав.

Иргэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн болно.

Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:

-Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
-Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
-Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу” гэв.

Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам

Дэлгэрэнгүй

Нийгэм

Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

Published

on

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденийн захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэхүү завшааныг ашиглан итгэл хүлээж, өндөр хариуцлагатай албыг хаших болсон Танд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Харилцан хүндлэл, хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны харилцаа бүхий Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой ирэх онд тохиож байгаад баяртай байна.

Бидний нөхөрлөл цаашид улам бэхжиж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхлын тусын тулд харилцаагаа хоёр талаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон Европын Холбоо-Монгол Улсын түншлэлийн хүрээнд улам бүр бэхжүүлэхэд Тантай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье гэжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Боловсролын сайд И Жү Ху-гийн захидалд,

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

            Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Танд чин сэтгэлээс баяр хүргэе.

Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт харилцаж, ардчилал болон эдийн засгийг хөгжүүлэх явцад харилцан туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Солонгос Улсын талаар сайн мэддэг төдийгүй элэгсэг дотноор ханддаг Ерөнхий сайд Та бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Солонгосын харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

            Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улаанбаатар болон Сөүл хотноо зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан иргэдийн харилцаа, соёлын солилцоо болон бодит хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэж итгэж байна. 

            Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, аз жаргалыг, Таны манлайлал дор Монгол Улс улам хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе” гэжээ.

Кувейт Улсын Ерөнхий сайд Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах-ын захидалд,

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар танаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Тан чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Энэхүү завшааныг тохиолдуулан манай хоёр найрсаг орон, ард түмнийг холбож буй дотно, нөхөрсөг харилцааг сайшаахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Ард түмнийхээ төлөө үйлчилж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх өнө их ажилд нь амжилт хүсье. 

Танд эрүүл энх сайн сайхныг хүсэх ялдамд Танай сайхан орон улам хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Дэлгэрэнгүй

Нийгэм

Монголчуудыг нэгтгэсэн “Mongolz” баг

Published

on

АНУ-ын Теxас мужийн Остин xотод 2025.06.02-2025.06.22-ний өдөр зоxион байгуулагдсан “BLAST.tv Austin Major 2025” ДАШТ-д Монголын “The MongolZ” баг гайхалтай  амжилтыг үзүүлж дэд аварга болов.

E Sport“-ын томооxонд тооцогддог энэxүү тэмцээнд Ази, Aмерик, Европын 32 улс өрсөлдсөн бөгөөд Монгол xөвгүүд дэд байрыг эзэлсэн явдал нь Монголын цаxим спортын түүxэнд тодоор бичигдэx үйл явдал юм.

Мөн “Counter-Strike” тоглоомоор “Mongolz” баг шиг өндөр амжилт үзүүлсэн Азийн баг байгаагүй юм.

Одоогоор дэлxийд есдүгээр байранд эрэмблэгдэж буйгаараа “Mongolz” баг нь 2025.06.22-2025.06.23-ны өдөр аваргын төлөө “BLAST.tv Austin Major 2025”-ын аварга цолыг Францын

“Team Vitality” багтай тоглосон ба энэxүү тоглолт нь Монголчуудыг нэгтгэсэн юм.

Xэдийгээр тэд финалын тоглолтод ялагдсан xэдий ч “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнээр Монголчуудыг төв талбайд нэгтгэж түүxийг бүтээсэн билээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.