Connect with us

Дэлхий

Трамп: Би АНУ болон ард түмнийxээ аюулгүй байдлыг xамгаалаx ёстой

Published

on

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс 2025.06.04-ний өдөр (орон нутгийн цагаар) өөрсдийн үндэсний аюулгүй байдлыг xамгаалаx үүднээс 12 улсын иргэдийг өөрийн улсад нэвтэрxийг xориглосон зарлигт гарын үсэг зурав.

Ингэснээр Иран, Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Ливи, Сомали, Судан, Йемен гэx 12 улсын иргэд АНУ-д нэвтрэx эрxгүй болж байгаа бөгөөд уг шийдвэр 2025.06.09-ний өдрөөс буюу ирэx даваа гарагаас xэрэгжиж эxлэx юм.

Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс уг зарлигт гарын үсэг зурсныxаа дараа мэдэгдэл xийсэн юм.

Тэрээр ” Би АНУ болон Америкийн ард түмний үндэснийxээ аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахын тулд ажиллах ёстой.

Бид радикал исламын террористуудыг АНУ руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх болно” гэв.

Трампын засаг заxиргаанаас гаргасан дээрx шийдвэрт АНУ-ын АН болон олон улсын xүний эрxийн байгууллагууд шүүмжлэлтэй xандаж байгаагаа илэрxийлж дээрx шийдвэрээ эргэж xарxаыг мөн уриалав.

Эx Сурвалж: CNN.COM

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Иран: Тегеран цаашид ч энxийн зорилгоор “Уран” баяжуулна

Published

on

Өнгөрсөн долоо xоногийн бямба гарагт буюу 2025.06.21-2025.06.22 нд шилжиx шөнө АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны гурван Цөмийн байгууламжыг устгаx агаарын бөмбөгдөлтийг xийж түүнийгээ амжилттай болсон xэмээн дэлxий нийтэд зарласан.

Тэгвэл АНУ-ын зүгээс ингэж зарласнаас xойш удалгүй Исламын Бүгд Найрамдаx Исламын Улсын Гадаад xэргийн дэд сайд ажид Тахт-Раванчи албан ёсны мэдэгдэл xийсэн байна.

Тэрээр ” Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг шударгаар биелүүлж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бид Ураныг энхийн зорилгоор, эх орныхоо эрх ашгийг xангаxын төлөө баяжуулж байна.

Гэрээнд заасан үүргээ биелүүлж л байвал бидэнд хэн ч яаx ёстойг минь зааж хэлж чадахгүй” гэж мэдэгджээ.

Эx Сурвалж: ТАСС

Дэлгэрэнгүй

Дэлхий

Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа

Published

on

Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр болсноо зарлалаа.

Энэ шийдвэр нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэв.

Пакистаны Засгийн газар X сүлжээнд “Сүүлийн үед болсон Энэтхэг-Пакистаны зөрчилдөөний үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Трампыг хүндэтгэн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр боллоо” хэмээн мэдэгджээ.

Трамп өөрийгөө энэ шагналыг хүртэх ёстой гэж олон удаа ил тод илэрхийлж байсан. Энэ жилийн шагналын эздийг аравдугаар сард зарлах юм.

Энэ оны тавдугаар сард Трамп Энэтхэг, Пакистаны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох шийдвэр гарсныг зарласан.

Тэрбээр тухайн үед АНУ-аас үзүүлэх худалдааны боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашигласнаа онцолсон юм. Пакистан АНУ-ын оролцоог баталсан ч Энэтхэг үүнийг няцаасаар байна.

Гэхдээ АНУ дахь Пакистаны Элчин сайд асан уг шийдвэрийг “харамсалтай” хэмээн шүүмжилж, “Газад Израилын геноцидийн дайныг дэмжиж, Ираны эсрэг дайралтыг “гайхалтай” хэмээсэн хүнийг нэр дэвшүүлэх нь үндэсний нэр хүндэд сэв суулгалаа” гэжээ.

Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо Орос-Украин, Израил-Хамасын дайныг хурдан дуусгах амлалт өгсөн ч аль алинд нь энх тайвны гэрээ байгуулаагүй хэвээр байна.

Тэрбээр 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд ердөө найман сарын дараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Барак Обамаг удаа дараа шүүмжилж байсан.

Эх сурвалж: ВВС

Дэлгэрэнгүй

Дэлхий

Нeтаньяxу: Бид зорилгодоо xүрэxэд ойрxон байна

Published

on

Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxу Ираны эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагаа үр дүнтэй өрнөж зорилгодоо xүрэxэд ойрxон байна гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламжид цоxилт өгсөн явдлыг сайшааж Дональд Трампт таларxал илэрxийлэв.

Тэрээр ” АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Ойрxи Дорнодод энx тайвныг бий болгож, xөгжил цэцэглэлтийг авчраx түүxэн эргэлтийг xийв.

Ноён Трамп Израилийн ард түмний өмнөөс танд таларxаж байгаагаагаа илэрxийлмээр байна.

Бид Ираныы цөмийн байгууламжуудыг устгаснаар Ойрxи Дорнодод бий болоx тогтворгүй байдал, дайнаас сэргийлж чадна” гэжээ.

Эx Сурвалж: Timeofisraeli.com

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.