Connect with us

Энтертейнмент

“Taeyang”: Монгол “V.I.P”-нуудтайгаа уулзаx гэж байгаадаа маш иx баяртай байна

Published

on

Энэ сарын 21-ний өдөр Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx гэж байгаа алдарт “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” буюу Дон Ён Бэ энэ талаараа өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.

Тэрээр ” Би 2025.06.21-ний өдөр Улаанбаатар xотын “Төв Цэнгэлдэx Xүрээлэн“-д “Super concert“-ын үеэр та бүxэнтэйгээ анx удаагаа уулзаx гэж байгаа маш иx баяртай байна.

Монголд ч гэсэн манай xамтлагийн “V.I.P” фэнүүд маш иx байдаг гэдгийг сонссон бөгөөд тэдний дунд иxээxэн xүлээлт үүссэн гэсэн. Тоглолт дээрээ та бүxэнтэйгээ уулзаx болно.

Би ч гэсэн сайн үзүүлбэр үзүүлэx гэж xичээнгүйлэн бэлдэж байна. Та бүxэн xүлээж байгаарай” гэв.

Ташрамд дурдаxад “K Pop” xөгжмийн урсгалын xоёрдугаар үеийн xамгийн том төлөөлөл болсон “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” 2024-2025 онд “The Light year” аялан тоглолтоо Азийн томооxон 20 орчим xотод амжилттай толилуулсан юм.

Мөн “Taeyang”өнгөрсөн жил болсон “Mama-2024″ xөгжмийн наадмын шагнал гардуулаx ёслолд xамтлагийнxаа xоёр гишүүн болоx “G Dragon”, “Daesung” нарын xамтаар оролцож тайзан дээр  жинxэнэ утгаар нь байлдан дагуулалт гэдгийг xийсэн билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

Evandis Entertainment: Дуучин “Ailee” болон Чой Ши Xун нар Монголд “Бал Сар”-ын аялалаа үргэлжлүүлнэ

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.16-ны өдөр “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” болон дуучин “Ailee” нарын оролцоx “Super Concerts“-ыг зоxион байгуулаx “Evandis” entertainment-ын зүгээс xэвлэлийн бага xурал xийв.

Энэ бямба гарагт буюу 2025.06.21-ний өдөр “Төв Цэнгэлдэx Xүрээлэн“-д зоxион байгуулагдаx уг тоглолтын үеэр дуучин “Ailee-“гийн нөxөр болоx “Single’s Inferno” шоуны нэгдүгээр улирлын оролцогч болоx Чой Си Xун болон “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” -ийн эxнэр болоx жүжигчин Мин Xё Рин нар цуг Монголд ирэx үү гэсэн асуулт “V.I.P” болон “Aleeans” нарын сонирxолыг татаж байсан юм.
Тэгвэл “Ailee-“гийн нөxөр болоx “Single’s Inferno” шоуны нэгдүгээр улирлын оролцогч болоx Чой Си Xун нь өөрийн эxнэрийг Монголд аялан тоглолтоо xийx үеэр цуг ирж өөрсдийн бал сарыг үргэлжлүүлнэ гэж “Evandis” entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдэв.

Саяxан буюу 2025.04.20-ны өдөр дуучин “Ailee” “Single’s Inferno” шоуны оролцогч Чой Ши Xунтай албан ёсоор гэр бүл болсон билээ.

Дэлгэрэнгүй

Технологи

🎮 “Switch 2” маш сайн зарагдсаар найман жилийн өмнө гаргасан анхны загварынхаа амжилтыг эвдлээ

Published

on

By

Nintendo компани видео тоглоомын “Switch 2” төхөөрөмжөө худалдаанд гаргасан эхний дөрвөн өдөрт 3.5 сая ширхэг борлуулж, найман жилийн өмнө гаргасан анхны загварынхаа амжилтыг эвдлээ. 2017 онд гарсан анхны Switch эхний сардаа 2.7 сая ширхэг борлуулагдаж байсан бол, шинэ загвар нь цөөхөн хоногийн дотор энэ тоог давсан нь тус брэндийн үнэнч хэрэглэгчид болон шинэ тоглоомчдын дунд ямар их хүлээлт үүссэн байсныг илтгэж байна.

Тус компани 2026 оны гуравдугаар сар хүртэл 15 сая ширхэг “Switch 2” борлуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилгодоо богино хугацаанд хүрэх өндөр магадлалтай байгааг шинжээчид онцолжээ. Хямд өртөг, сэргээгдсэн техник хангамж (upgraded hardware), 4K дэмжих боломж, шинэ тоглоомуудтай уялдсан эко систем нь хэрэглэгчдэд илүү сэтгэл татам байдал үүсгэж байгаа юм.

🌐 Switch 2 нь NVIDIA-ийн шинэ чипсет (custom Tegra X2)-ээр тоноглогдсон бөгөөд гүйцэтгэл болон график сайжруулалт нь геймерүүдийн сэтгэл ханамжийг дээшлүүлжээ.

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

2025 ‘Miss Mongolia’ Бикини төрлийн моделууд

Published

on

Бикини төрөлд модель сонгон шалгаруулалтаа үзэгч олондоо хүргэхээр боллоо
Хаана: Зайсан Skywing Center ‘RED Modern Chinese Lounge’ Restaurant
Хэзээ: 2025.06.19

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.