Connect with us

Нийгэм

ДЦС-ын ажилтнууд маш их айдастай байна. Дахин хүний амь хэзээ эрсдэхийг хэлж мэдэхгүй гэв

Published

on

Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос цахилгаан станцын осол болон тус салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс хүрэлцээгүй байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос Эрчим хүчний сайд Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт 2023 онд шаардлага хүргүүлж байсан ч цалин нэмэх боломж нөхцөлгүй гэж мэдэгджээ.  Энэ тухай Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Бид нэгдүгээрт цалин хөлс нэмэгдүүл, хоёрдугаарт, технологийнхоо засвар үйлчилгээг нэн даруй хий гэдэг шаардлагыг хүргүүлж байсан ч алийг нь хэрэгжүүлээгүй. Эрчим хүчний салбарт ийм асуудал тулаад байна гэдгийг сонссон бол осол болохоос өмнө арга хэмжээ авч болох байсан. Монгол хүн ажлаа хийж байгаад л амиа алдаад байх юм уу” гэв.

Цаашлаад  “Эрчим хүчний яам бодлогоо барьж чадахгүй болсон. Эдийн засгийн хөгжлийн яаманд бүх том төслөө өгчихсөн. Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан. Гэтэл өнөөдөр ослын хариуцлагыг гуравдугаар сард байгуулсан “Эрчис монгол” гэдэг компанид үүрүүлээд сууж байна. Энэ хямрал цаашдаа ажиллах хүчний хямрал болж хувирна. Мөн мэргэжлийн бус томилгоо хийх болсон. Төрийн хуулиа зөрчөөд Бүтээмжийн менежер томилсон. Нам дагасан энэ томилгоонууд мэргэжлийн бус хүмүүс байгаа. Мэргэжлийн бус менежерүүд нь ажлаа хийгээд яваа  хүмүүсийг дарамталж байна. ” гэв.

“ДЦС-3”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Хамт олноо төлөөлөөд талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Манай станц 198 мвт хүчин чадалтай. 1001 ажилтантай. 2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд засварын ажил эхэлсэн ч шөнө гал гарч харамсалтай явдал болсон.  Одоогоор дүгнэлт гараагүй байгаа. Хэн биднийг удирдаж, хэн биднийг хамгаалах ёстой, бид хаана харьяалагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон. Бид маш аюултай орчинд ажилладаг. Нийгмийн баталгааг хангахгүй байгаа учраас боловсон хүчин маш их дутагдалтай байгаа. Дутагдалтай учраас ирсэн хүн бүрийг ямар ч шалгуургүй шахам авч байна. Хүний нөөцийн бодлого гэж байхаа больсон.

 Эрчим хүчний ажилтнууд маш аюултай орчинд ажиллаж байна. Энэ аюулыг арилгах гэж яваад ажилтан маань амиа алдлаа. Ажилчид бүгд айдастай байна. Дахин хэзээ хүний амь эрсдэхийг хэлж мэдэхгүй байна. Цаашдаа энэ салбарт ажиллах хүн үлдэхгүй нь” хэмээв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!