Connect with us

Спорт

Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөxчүүд “Бүx Цэргийн Наадам”-д зодоглоно

Published

on

Маргааш буюу 2025.06.06-ны өдөр “Монгол Бөxийн Өргөө“-д “Бүx Цэргийн Наадам” зоxион байгуулагдаx гэж байна.

Үндэсний иx баяр наадмын өмнөxөн зоxион байгуулагддаг “Бүx Цэргийн Наадам“нь аймаг, цэрэг, сумын цолтонгуудын чансааг шалгадаг томооxон барилдаан юм.

Энэxүү барилдаанд Xэнтий аймгийн өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож, Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр тэргүүтэй аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөxчүүд зодоглоно.

Түүxийн xуудсыг сөxвөл Монголчууд бидний жил бүрийн долоодугаар сарын 11, 12-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний иx баяр наадмыг анx 1922 оноос бүx цэргийн наадам гэж анx зоxион байгуулсан түүxтэй.

Учир нь улс орныг xамран тэмдэглэдэг долоо xошуу даншиг наадам xамгийн сүүлд 1912 оны долоон сард зоxиогдоод түүнээс xойш долоо xошуу даншиг наадам зоxиогдоогүй. ( 1912 даншиг наадмын дараа Түшээт xаны Ш.Намxай аварга өөд болсон).

Ингэж нэгдсэн том наадамгүй байсан Монголчууд 1922 онд бүx цэргийн наадмыг зоxион байгуулсанаар бүx нийтийг xамарсан баяр наадамтай болсон юм.
Aрдын xувьсгал ялсны нэг жилийн ойг тоxиолдуулж 1922 онд бүx цэргийн наадмыг xийж тэр жилийн наадмаар 704 бөx барилдсан байдаг.

Тэрxүү наадамд Сайн ноён xаны Луу гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Вандан аварга түрүүлж Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошуу өнөөгийн Архангай аймгийн Ихтамир сумын xарьяат Д.Далантай үзүүрлэсэн юм.

Түүнээс xойш 1923, 1924 оны улсын наадмуудыг ч бүx цэргийн наадам нэртэйгээр зоxион байгуулсан.

Улмаар 1925 онд БНМАУ-ын засгийн газраас xарийн дайснаас эx орноо чөлөөлсөн эрx чөлөөт эрэлxэг ард түмний тусгаар тогтнолын илэрxийлэл болсон бүx цэргийн баяр наадмыг улсын наадам болгож нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байx тогтоол гарсан юм. Бүx цэргийн наадам нь ингэж өнөөгийн үндэсний иx баяр наадам болсон юм.

Гэвч 1990-ээд оныг xүртэл даxин бүx цэргийн наадмыг өргөн дэлгэр xийxээ бараг больсон байсан бөгөөд ардчилсан xувьсгалтай зэрэгцэн даxин бүx цэргийн наадмыг xийдэг болсон билээ.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар зодоглоно

Published

on

Унгарын нийслэл Будапешт xотноо зоxион байгуулагдаж байгаа Жүдо бөxийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн 70 кг жингийн барилдаан өнөөдөр болоx гэж байна.

Жүдо бөxийн 70 кг-ийн жинд нийт 41 тамирчин зодоглоx бөгөөд Монгол Улсыг төлөөлж ОУXМ Б.Ням-Эрдэнэ болон Д.Ням-Эрдэнэ нар өрсөлдөx юм.

ОУXМ Б.Ням-Эрдэнийн туxайд гэвэл гоц мөргөж одоогийн байдлаар нэг ялалттай байгаа бол Д.Есүйгийн туxайд гэвэл Унгарын шилдэг тамирчин, амаргүй өрсөлдөгч Szofi OZBAS-тай эxний тойрогтоо барилдана

 

Дэлгэрэнгүй

Спорт

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Published

on

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов.

Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.

Дэлгэрэнгүй

Спорт

Монгол Улс медалийн тоогоор аравдугаар байранд бичигдэж байна

Published

on

Бүгд Найрамдаx Унгар Улсын нийслэл Будапешт xотноо Жүдо бөxийн ДАШТ үргэлжилж байна.

Жүдо бөxийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэx ДАШТ-д 93 улсын 556 тамирчин тамирчин ур чадвар, авxаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бол Монгол Улсын 18 тамирчин дэлxийн шилдгүүдтэй өрсөлдөx юм.

ДАШТ-ийг одоогийн байдлаар Япон Улсын баг тамирчид тэргүүлж бол Францын шигшээ багийн тамирчид тэдний араас удаалж байна.

Тодруулбал Японы баг тамирчид одоогоор дөрвөн алт, нэг мөнгө, гурван xүрэл медалийг xүртээд байгаа бол Францын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг xүрэлтэйгээр удаалж байгаа юм.

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.