Дэлхий
Энэтхэгт борооны улирал эхэлж хотуудад хямрал үүслээ
Энэтхэгийн хотууд борооны улирал бүрд яагаад үерт автдаг вэ? Энэ байдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
Эдгээр асуулт саяхан Мумбай хотод аадар борооны дараа норж, бухимдсан мянга мянган иргэдийн дунд дахин хөндөгдөв. Борооны улирал эхлээгүй байхад орсон хүчтэй аадар хотын амьдралыг бүхэлд нь зогсоожээ. Авто замууд гол шиг урсаж, машинууд эвдэрч, нам дор байрлалтай орон сууц, гудамжнууд хэдхэн цагийн дотор усанд автсан байна.
Саяхан ашиглалтад орсон метроны буудал хүртэл лаг шавартай усанд дарагдсаныг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд бухимдал, шүүмжлэл дагуулсан юм.
Энэ үйл явдал Мумбай хотын дэд бүтцийн эмзэг байдлыг дахин илчилж, хүмүүсийн итгэлийг сулрууллаа. Хотын дэд бүтцийн асуудлыг хариуцдаг, Энэтхэгийн хамгийн чинээлэг орон нутгийн байгууллагуудын нэг болох Brihanmumbai Municipal Corporation (BMC) үерийн шалтгааныг бохир усны шугам бөглөрсөн, метроны барилгын хог хаягдалтай холбон тайлбарласан гэж The Hindustan Times мэдээлэв.
Олон нийтийн шахалтаар BMC үерт автсан бүсүүдэд ус зайлуулах шахуурга байршуулж, шуудуу цэвэрлэх ажлыг эхлүүлсэн ч иргэдийн хувьд энэ нь “хэтэрхий оройтсон, түр зуурын арга хэмжээ” байжээ.
Энэ үер шинэ зүйл биш. Хойд нутгийн Дели хотоос өмнөдийн Бенгалуру хүртэл Энэтхэгийн олон хот борооны улирал бүрд үерт автдаг. Зам нурж, бохирын систем хальж, дэд бүтэц ачааллаа даахгүй болж, замын түгжрэл нэмэгддэг аж.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, энэ байдал дараах үндсэн шалтгаантай. Хэт хурдан, төлөвлөөгүй хотжилт, муу төлөвлөгдсөн, хуучирсан дэд бүтэц болон байгаль орчныг олон жил үл тоосон бодлого гэв.
“Хотын тэлэлт дэд бүтцийн хөгжлөөс түрүүлсэн” хэмээн Дели хотод төвтэй хот төлөвлөлтийн мэргэжилтэн Дикшу Кукрежа тайлбарлажээ. Олон хот өнөө ч хэдэн арван жилийн өмнө боловсруулсан төлөвлөгөө, зургаар удирдуулж байна. Үүний улмаас борооны усыг шингээдэг нуур, намаг, байгалийн усны урсгалын сувгууд устаж, барилгаар дүүрсэн байна.
Бенгалуругийн жишээ үүнийг тод харуулна. Өмнө нь нуур, усан сангаараа алдартай байсан энэ хотын олон усны эх үүсвэрийг барилга, оффис, замын зориулалтаар үгүй хийжээ. “Бенгалуру байгалийн дагуу усыг урсгах зориулалттай гурван гол хөндийгөөс бүрддэг. Ихэнх нуур эдгээрт байрладаг. Гэвч хууль зөрчсөн барилга, дэд бүтцийн төслүүд усыг хааж, үерийн аюулыг үүсгэлээ” хэмээн нуур хамгаалагч Рам Прасад анхааруулжээ.
Харин Мумбай хотын хувьд байгалийн онцлог, нам дор, тэнгисийн эрэгтэй ойр байрлал нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, байгаль дээрх аюулыг улам дордуулж буй гол хүчин зүйл бол хүний буруутай үйл ажиллагаа юм. Жишээ нь мод огтлох, үерийн бүсэд барилга барих, хууль зөрчиж газар ашиглах зэрэг.
Кукрежа, “Системийн түвшний доголдол төлөвлөлтөөс эхэлж, хэрэгжилт, хяналтгүй байдал, хойш тавьсан улс төрийн хариуцлагаар улам бүр дорддог. Бодлогын шийдвэрүүд гамшиг болсны дараа гардаг нь хамгийн том алдаа” хэмээн шүүмжлэв.
Энэ байдал зөвхөн томоохон хотуудад хязгаарлагдахгүй. Жижиг хотууд ч ижил нөхцөлд байна. Саяхан Энэтхэгийн зүүн хойд мужуудад орсон хүчтэй борооны улмаас үер, газар хөдлөлт үүсэж, 30 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ алджээ.
Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Кукрежагийн үзэж буйгаар, зөвхөн урт хугацааны, уялдаа холбоотой, шинжлэх ухаанд суурилсан стратеги л үерийн эрсдэлийг бууруулахад тусална.
Тэрээр дараах шийдлүүдийг санал болгожээ:
- Эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлох газрын зураглал хийх
- Бодит цагийн мэдрэгч байршуулж, иргэдийг сэрэмжлүүлэх
- Үерийн урьдчилан таамаглах загвар боловсруулах
- Иргэдийг оролцуулсан шийдвэр гаргалтыг дэмжих
- Урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шинэчлэл хийх
Тэрээр, “Технологи дангаараа хангалтгүй. Хариуцлагатай засаглал, оролцоотой иргэдтэй уялдах ёстой” гэв.
Энэтхэгийн хотууд жил бүрийн борооны улирлыг давахын тулд зөвхөн ус шахах шахуурга, шуудуу цэвэрлэхээс давсан бодлого шаардлагатай байна. Гамшиг тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэх, алсын хараатай хот төлөвлөлт л энэхүү үерийн хямралын жинхэнэ шийдэл юм.
Орчуулсан Б.Төрбаяр
Эх сурвалж: BBC
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ

