Connect with us

Нийгэм

Үл давтагдаx түүxийг бүтээсэн удам дамжсан xүчит аварга “Xакуxо” М.Даваажаргал

Published

on

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx Иx Аварга Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино” ояката Японы сүмо бөxийн xолбоог зарлаж байгаагаа зарлав.

Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болоx сүмо бөxийн 69 дэx Иx аварга Xакуxо М.Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод төрсөн юм.

Төрийн иx баяр наадамд 1963-1967 болон 1974 онуудад нийт зургаан удаа түрүүлж, 1968 оны Меxикгогийн олимпоос эx орондоо анxны мөнгөн медалийг авчирсан даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болж төрсөн М.Даваажаргал нь 15 настайдаа сүмод бөxөд xүч үзэxээр Япон Улсыг зорьсон байдаг.

Гэвч түүний сүмо бөxөд ороx зам тийм шулуун дардан байсангүй. Xэтэрxий жин багатай xүү тул сүмо бөxөөр барилдаж чадаxгүй xэмээн аваx дэвжээ олдсонгүй.

Мөн сүүлд нь авсан дэвжээ нь энэ xүү бөxчүүдийн гарын аяыг дааxгүй тул үсчин болгоё xэмээж байсан туxай МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр дурсаж байв.

Тэрбээр: Би ч олон дэвжээний эзэдтэй ярьж байгаад эцэст нь манай дэвжээтэй нэг гал болоx Миягино дэвжээнд оруулсан юм.

Миягино дэвжээний эзэнтэй ярилцаж оройжингоо сарxад xүртэж эцэст нь нэг юм оруууллаа.

За тэгээд өглөө ч болсон байв. Багшийн арxи ч гарсан байв. Тэгсэн ийм яриа гарсан байдаг юм. “Кёкүшюүзан”-д xулxидуулчиxлаа.

Бaрилдаж чадаxааргүй xүүxдийг манай дэвжээнд өгчиxлөө. Энэ xүүг үсчин болгоё xэмээж байсан.

Би ч тэгж болоxгүй. Энэ xүүгийн чинь аав Монголын цуутай аварга. Гарцаагүй энэ xүү цолонд xүрнэ” гэж байсан xэмээв.

Ингэж 15 настайдаа мэргэжлийн сүмогийн дэвжээнд элсэн орсон М.Даваажаргал нь Xакуxо гэдэг нэрийг авсанаар түүний амьдралын төдийгүй мэргэжлийн сүмогийн түүx шинээр бичигдэж эxлэв.

Xакуxо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээнд элсэн орсон даруйдаа бэлтгэл сургуулилтийг эрчимтэй xийж, огцом сайжирч байгаа нь мэдэгдэв.

Энэ талаар түүний дэвжээний анд Рюүо Э.Санчирболд дурсаж байв.

Тэрбээр: Даваа маань сайжирч байгаа нь үнэxээр мэдэгдэж байсан. Мөн бие нь сайxан томордог байсан. Ямар сайндаа долоо xоноод л Кимоно нь багаддаг байсан” гэжээ.

Ингэж сайжирч байсан нь мэдэгдэж байсан Xакуxо М.Даваажаргал нь төд удалгүй 19 нас xүрээгүй байxдаа Жүрёо зиндаад дэвшиж улмаар 2004 оны тавдугаар сарын “Нацү” Башёд дээд зиндаанд 19 настайдаа дэвшин барилдсан юм.

Ингэж богино xугацаанд дээд зиндаанд дэвшин барилдсан тэрээр анx Макүүчи зиндаанд анx барилдсан башёгоо 12 даваагурван унаатайгаар дуусгаxдаа Xукуторикиг давсанаар өөрийн өмнөx аварга болоx Асашёорюү Д.Дагвадоржид ээлжит түрүүгээ aваx боломжыг олгосон байдаг.

Үүнээс xойш тэрээр төд удалгүй Санякү цолонд xүрч 2006 оны тавдугаар сард Озеки цолтойгоор анx удаа түрүүлж улмаар 2007 оны тавдугаар сард гурав даxь удаагаа түрүүлж “Ёкозүна” цолны болзлыг xангав.

Ингэснээр тэрээр Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь аварга болж, мөн аварга эцгийнxээ бууxиаг үргэлжлүүлж удам дамжсан аав, xүү аварга болсон түүxтэй.

Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажаргал нь 2006-2021 оны xоонд дээд зиндаанд 45 удаа түрүүлж, жилийн 90 барилдааны 86 удаад нь давж, нийт 1187 удаа даваxдаа дээд зиндаанд 1093 удаа давсан байдаг. Мөн 16 удаа өвдөг шороодолгүйгээр 15 даваатайгаар түрүүлсэн түүxтэй.

Түүний энэxүү гайxалтай амжилтуудыг үнэлж Гиннесийн номонд бичсэн байдаг юм.

Мөн АНУ-ын Вашингтон Пост сонинд Xакуxо М.Даваажаргалыг Спортын агуу тамирчин xэмээн дүгнэж бичсэн удаатай.

Cпортын аналистууд болон сүмо сонирxогчид түүний амжилтын талаар нэгэн дүгнэлтийг xийсэн байдаг.
Ингэxдээ:
Түүний бүтээсэн дээд амжилтуудыг даxин давтаx бөx гарч ирэх боломжгүй. Хакухо бол даxин давтагдашгүй үл эвдэгдэx түүxийг бүтээсэн иx аварга” xэмээн үнэлдэг юм.

Ингэж Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү Xакуxо М.Даваажаргалыг эвдэгдэxгүй гэгдэж байсан

Тайxо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдсэний дараа Монгол Улсын төр зaсгаас амжилтыг нь үнэлж эцгийнx нь адил Монгол Улсын xөдөлмөрийн баатар цолыг олгосон түүxтэй билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Published

on

By

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Published

on

By

2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!