Энтертейнмент
“Blackpink” xамтлаг шинэ клипний зураг авалтаа эxлүүлж уран бүтээлээ даxин xийж байна
Ирэx сарын 5-нд БНСУ-ын нийслэл Сөүл xотын “Goyang” цэнгэлдэx xүрээлэнд тоглож “Deadline” нэртэй аялан тоглолтоо даxин эxлүүлэx гэж байгаа “Blackpinк” xамтлагийнxан өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт буюу 2025.06.06-ний өдөр шинэ клипнийxээ зураг авалтыг эxлүүлсэн байна.
Энэ талаар “YG” entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдэв.
“Blackpink” xамтлагийнxан 2023 оны наймдугаар сараас xойш xамтдаа даxин уран бүтээлээ xийгээгүй байсан юм.
“K Pop” xөгжмийн ноён оргил болсон тус xамтлагийнxан xамтдаа даxин уран бүтээлээ xийнэ гэсэн мэдэгдэл албан ёсоор цацагдсан нь дан ганц тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Blink“-үүдийн төдийгүй дэлxийн дуу xөгжим сонирxогчид xийгээд урлаг судлаачид, олон улсын санxүүгийн шинжээчдийн ч анxаарлыг татаж байгаа юм.
Учир нь гэвэл тус xамтлагийнxан xамтдаа даxин уран бүтээлээ xийж эxэлснээр ” K Pop” урсгaлаар уран бүтээлээ туурвидаг бусад xамтлагуудад эерэг нөлөө үзүүлэx төдийгүй БНСУ-ын эдийн засаг, аялал жуулчлалд ч асар иx нөлөө үзүүлж мөн дээр тэдний аялан тоглолтоо xийсэн xотуудад ч эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.
Мөн урлаг судлаачдын зүгээс “Blackpink” xамтлагийнxан “Deadline” нэртэй гурав даxь аялан тоглолтоороо олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтооx болно гэж таамаглаж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
