Улс төр
Гэмт хэрэгтэн гэнэт хэлд оров
Улсын их хуралд гурван шатны шүүхээс ял авсан гэмт этгээд сууж байгаа. “Хуулийн мухардалд орсон” хэмээн түүнийг чөлөөлөхгүй байгаа ч цаанаа бол улс төрийн маш том тохироо хийсэн шиг байгаа юм. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд олон ч гишүүнийг өмнө нь хийсэн хэргийнх нь төлөө УЕП-ын саналаар УИХ хэлэлцэн чөлөөлж байв. Чухам ямар том тохироо хийгээд Даваагийн Цогтбаатар гэдэг гэмт этгээд Их хуралд суугаад байгаа нь ирээдүйд тодорхой болох биз ээ.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр амандаа ус балгасан юм шиг байдаг байсан нөхөр өнөөдөр гэнэтхэн хэлд оров. Орох орохдоо “Хотын гудамжаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчихож” хэмээн нийслэлийн удирдлагуудыг баалаад амжив. Өөрийнх нь хэргийн талаар байнга үнэнийг бичдэг сэтгүүлчдийн тухай “Хаалтын гэрээ хийдэг, даргыг унгахад магтдаг” гэж чимхээд амжив.
Үнэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнийг татаж чадахгүй болоод, мань эр суудалдаа 2028 он хүртэл суух нь тодорхой болсон учир зориг оров бололтой. Цаашид ч их “зоригтой” зүйл сонсож магадгүй боллоо шүү бид.
Хэргийг сануулбаас, Даваагийн Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм11 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм1 year agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
