Нийгэм
Э.Бат-Үүл: Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй
Хотын дарга асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын түгжрэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, Хотын дарга Нямбаатарт, сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой. Үүнд анхаарлаа хандуул. Наймдугаар сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ 7 буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө Хятадын компануудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна.Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, Улаанбаатарчууд зусландаа гарах аргагүй болохыг анхаар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтно.
Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй! Хот маань маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгаа ухаарч өөд нь татах хэрэгтэй!
Жич: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү” гэв.
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
