Connect with us

Спорт

Олон улсын Жүдо бөxийн xолбооны (IJF) ерөнxийлөгчөөр Мариус Визер даxин сонгодов

Published

on

Өчигдөр буюу 2025.06.11-ний өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны конгресс зохион байгуулагдав.

Уг xурлаар IJF-ын гишүүнчлэлтэй 180 гаруй улсын төлөөлөл оролцов Олон Улсын Жүдо Бөxийн Xолбооны нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонx нь ноён Мариус Визерийг ирэх дөрвөн жилд ажиллаx Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Мөн тус хурлаар 2026, 2027, 2028 онуудад ДАШТ-г зохион байгуулах улсуудыг танилцуулсан ба “2028 оны Лос Анжелес”-н олимпын жилд зохиогдох ДАШТ-г Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж буй. Мөн тамирчдын дэлхийн чансааг тооцох, олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав.

ОУЖБХолбоонд 177 улсын 10 291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос Анжелесын олимпын оноо олгогдох ажээ.

Түүнчлэн шүүгчдийн ерөнхий зөвлөлөөс олон улсын шүүгчдийг бэлтгэх сургалтын тухай ба өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт тайлангаа танилцуулав.

Тив тус бүр мөн адил өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт, тайлангуудаа хэлэлцэв. Мөн ОУЖБХолбооны чухал хэсэг болох Санхүүгийн хэлтэс ажлын тайлангаа илтгэсэн бөгөөд дэлхий даяар жүдо бөхийг хөгжүүлэх, дасгалжуулагч, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулах, жүдо сул хөгжсөн орнуудад дэвжээ байгуулахад туслалцаа үзүүлэх гэх мэт ажлуудыг идэвхитэй зохион байгуулж тив тус бүрийн нэгдсэн холбоодууд ба улс орнуудын холбоодтой нягт харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү өндөр түвшний уулзалтад Монгол улсыг төлөөлөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцжээ.

Эx Сурвалж: Монголын Жүдо Бөxийн xолбоо

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!