Нийгэм
Нийт нутгийн зургаан хувь нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл “маш их” байна
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна.
Тус зураглалыг гаргахдаа 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 5 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашиглажээ.

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 12.9 сая га газрыг эзэлж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймагт голдуу төвлөрдөг.
Монголын ой ихэвчлэн шилмүүст төрлийн хар мод, нарс, хуш, гацуураас бүрддэг бөгөөд эдгээр ой нь экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын зохицуулалт, хөрс хамгаалахад чухал үүрэгтэй юм.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
