Улс төр
Занданшадар-МАН өнөөдрийн хуралдаанаа тодорхой хугацаагүйгээр хойшлуулав

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 16 нь өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагт хуралдах байсан. Тодорхой хугацаагүйгээр хойшилжээ. Ямар учир шалтгаанаас улмаас хойш болсон нь тодоройгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар нь өмнөх долоо хоногийн Баасан гаригт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл батлах шаардлагатай байсан бөгөөд УИХ-д өргөн мэдүүлэхийг зорьсон ч чадаагүй. Тэрхүү үүргээ өнөөдөр өргөн барих байх гэсэн хүлээлт байсан.
УИХ дахь нам бүлгийн, эвслүүдийн нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол яахын аргагүй өнөөдрийн Засгийн газрын хуулийн төсөл.
Энэхүү асуудалтай хамт Засгийн газрыг дангаар байгуулах уу, аль эсвэл парламентад суудалтай нам эвслийн бүлэгтэй хамтрах уу гэдэг асуудал анхаарал татаад байгаа. Учир нь, бусад нам, эвслийн бүлэгтэй хамтрах бол Ерөнхий сайд саналаа бусад улс төрийн хүчиндээ хүргүүлэх ёстой. Үүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэгт асуудлыг танилцуулах гээд ажил хөвөрнө.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шинэ Ерөнхий сайдад Засгийн газрын танхимд хэнийг сайдаар томилуулах, томилуулахгүйг Удирдах зөвлөлөөрөө дамжуулан дайх зэргээр дам нөлөө үзүүлэх болсон. Энэ мэтчилэн асуудал нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг хийхэд төвэгтэй болгож, хойшлогдсон байж мэдэхээр буй.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдад Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагыг хүргэхээр болсон мэдээлэл байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
