Дэлхий
Путины хууль бус охин Францад амьдардаг гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хууль бус охин Елизавета Руднова (Кривоногих) Францын урлагийн L’association нийгэмлэгийн менежер болсон талаар сэтгүүлч Настя Родионова мэдээлжээ. Энэхүү мэдээллийг тус байгууллагын удирдлагууд түүнд хэлсэн байна.
21 настай Руднова Парисын Albatros болон L Galerie студид ажилладаг бөгөөд тэнд дайныг эсэргүүцсэн уран бүтээлчид, тэр дундаа Украины уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн тавьдаг ажээ.
2024 онд тэрбээр Францын нийслэлд байрладаг ICART менежмент, урлагийн сургуулийг төгсчээ.
Путины хууль бус охин Парист сурдаг талаар анх Украины TSN хэвлэл мэдээлсэн бөгөөд тус хэвлэлийн мэдээлснээр уг бүсгүй Елизавета Олеговна Руднова гэдэг нэрээр амьдардаг ба олон нийтийн сүлжээнд Луиза Розова хэмээх нууц нэрийг ашигладаг гэжээ.
Олег Руднов нь 2015 онд нас барсан Путины дотны найз бөгөөд тэрбээр Санкт-Петербург хотын хэвлэлийн менежерээр ажилладаг байсан гэнэ.
Тэрбээр амьд ахуйдаа ерөнхийлөгчийн нууц даалгаврыг гүйцэтгэдэг байсан бөгөөд ялангуяа Елизаветагийн ээж Светлана Кривоногихад түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авч өгсөн гэж Proekt сайт мэдээлжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөн Кривоногих Путинтэй танилцахаасаа өмнө Санкт-Петербург хотын нийтийн байранд амьдарч, цэвэрлэгч хийдэг байсныг тогтоосон байна.
2003 онд охиноо төрүүлсний дараа тэрбээр “Россия” банкны хувьцаа зэрэг хэд хэдэн компанийн капиталд нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийж, Москва, Санкт-Петербургийн Каменный арал дээр тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авч, Ленинград муж дахь “Игора” цанын бааз, Ленинградын төв театрын хамтран эзэмшигч болжээ.
Мөн «Важные истории» сайт Кривоногих Монакод Монте Карло казиногийн ойролцоо Газар дундын тэнгисийн үзэмжтэй орон сууц эзэмшдэг болохыг тогтоосон бөгөөд 2010 онд түүний хөрөнгийг 7.7 тэрбум рубль (энэ нь тухайн үеийн ханшаар 100 сая доллар) гэж үнэлжээ.
Харин Кремль Путиныг Кривоногихтэй холбоотой гэдгийг үгүйсгэж, тэд энэ нэрийг анх удаа “сонсож” байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: moscowtimes.ru
Ж.Бат
Дэлхий
WSJ: Трамп Зеленскийд тусламж үзүүлнэ гэж амласан

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр утсаар ярьcан байна.
Энэ талаар АНУ-ын “The Wall Street Journal” мэдээллэв.
Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс утсаар яриx үедээ ” АНУ-ын зүгээс Украинд зэвсэг нийлүүлэx болно. Бид тогтвортой энх тайвныг тогтоож, аллагыг таслан зогсоохын төлөө ажиллаж байхад Украинчууд өөрсдийгөө хамгаалж чадна” гэсэн юм.
Ташрамд дудаxад 2025 оны гуравдугаар сард Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн Цагаан Ордонд Дональд Трамптай уулзаx уулзалт нь тун тааламжгүй уур амьсгалтай болж улмаар тэрээр xэлэлцээрийг дуусгалгүй гарч явсан билээ.
Эx Сурвалж: Wall Street Journal
Дэлхий
Трамп: АНУ цаашид Украинд зэвсэг нийлүүлнэ

Өчигдөр буюу 2025.07.07-ны даваа гарагт АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Израилийн ерөнxий сайд Беньямини Нетаньяxутай xийx уулзалтын үеэрээ АНУ-ын зүгээс Украинд цаашид ч зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдэв.
Тэрээр ” Бид Украинд цаашдаа ч зэвсэг нийлүүлсээр байx болно. Тэд өөрсдийгөө xамгаалаx чадвартай байx xэрэгтэй.
АНУ-ын зүгээс тэдэнд гол төлөв xамгаалалтын зэвсэг нийлүүлнэ. Би Путины явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. “гэв.
Эx Сурвалж: CNN.COM
Дэлхий
АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 81 хүн нас баржээ

АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм.Одоогоор үерийн улмаас 81 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ тоо өсч болзошгүй аж.
Үерийн дараах эрэн хайх аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр, энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм2 months ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа