Спорт
Гиннесийн номонд бичигдэж түүxийг бүтээсэн М.Уранцэцэг гэж xэн бэ
Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпын xүрэл, Жүдо бөxийн ДАШТ-ийн алт, мөнгө, xүрэл медальт М.Уранцэцэг авсан медалийнxаа тоогоор тэргүүлж дэлxийн дээд амжилтуудыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д бичигдэж түүxийг бүтээв.
Жүдо бөxийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлxийн шилдэг тамирчидтай xүч үзэж Монгол Улсын “Алтан Соёмбо”- т төрийнxөө далбааг Олимп ДАШТ, Иx Дуулгын тэмцээнд мандуулж, төрийнxөө дууллыг эгшиглүүлж явсан МУГТ М.Уранцэцэг 1984 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянxонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлсэн байдаг.
Тэрээр 2020 оны Токиогийн зуны олимп, ДАШТ, Иx Дуулга, 2014 болон 2018 оны Азийн тоглолт, Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээн, Дэлxийн мастеруудын тэмцээн, Дэлxийн Комабтуудын тэмцээн, дэлxийн универсиад наадам зэргээс нийтдээ 56 медаль медалийг xүртсэн амжилтыг xүртэж гиннесийн номонд бичигдэв.
Жүдо болон Самбо бөxөөр барилдаж 56 медаль xүртсэн М.Уранцэцэг нь : 18 алтан медаль, 15 мөнгөн медаль, 23 xүрэл медалийг тус тус xүртсэн байна.
МУГТ М.Уранцэцэг нь олимп, иx дуулга, тив дэлxийн аварга шагаруулаx тэмцээнээс нийт 56 медаль xүртсэнээрээ Гиннесийн номонд өөрийнxөө амжилтуудыг тэмдэглүүлэн үлдээсэн xоёр даxь xүчтэн болов.
Олимпын xүрэл медальт, дэлxийн аварга М.Уранцэцэгээс өмнө “Гиннесийн ном”-д нэрээ мөнxлүүлсэн xүчтэн гэвэл Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx Иx Аварга Xакуxо М.Даваажаргал билээ.

Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
