Нийгэм
📰 Төрийн нэр барьсан дээрэм: Дахин төлөвлөлтийн нэрийн дор халаасны компанидаа тендер өгдөг сүлжээ ил болж байна
З.Төмөртөмөө гэж хэн бэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хуурай дүү, улс төрийн ойрын хүрээлэлд тооцогддог З.Төмөртөмөө “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2025 онд томилогдсон. Тэрбээр Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгч бөгөөд өмнө нь Агаар орчны бохирдлыг хариуцсан орлогчоор ажиллаж байсан нэгэн юм.
З.Төмөртөмөөг улс төрийн хүрээлэлд том төсөв, хөрөнгө оруулалттай салбар, байгууллагуудад “шахаагаар” томилогддог гэдгээр нь илүүтэй таних болсон. Тэрбээр Баянхонгор аймгийн угшилтай бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатартай олон жилийн нягт холбоотой, дотно харилцаатай нэгэн гэгддэг. Үүнийхээ ачаар 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Хотын дарга Д.Сумьяабазарын орлогчоор ч томилогдож байсан билээ.
З.Төмөртөмөө НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ч хэвлэлийн анхааралд байнга өртөж байсан бөгөөд орчны бохирдлыг бууруулахтай холбоотой төсвийн үр дүнгүй зарцуулалт, тендертэй холбоотой маргаануудаар шүүмжлэл дагуулж байсан. НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө ажлын бус цагаар төрийн албаны машин хөлөглөн, найрын ширээ хэсэж явна
Сүүлийн үед улс төрийн хүрээнд МАН доторх бүлэглэлүүдийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж буй талаар яриа гарч буй. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарын багт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө бүхий “БЭТ” фракц нэвтэрсэн гэх яриа хүчтэй гарсан бөгөөд энэ нь МАН-ын дотоод зөрчлийг ч илтгэх шинжтэй.
⚠️ З.Төмөртөмөөгийн ажилласан байгууллагуудад тулгарсан нийтлэг асуудлууд:
-
Нийтийн мэдээллийн ил тод бус байдал
– “Таван Толгой Түлш”-ийн PR хариуцаж байх үед угаарын хийд иргэд хордсон асуудалд компанийн зүгээс хариуцлагаас бултаж, мэдээлэл нуун дарагдуулсан. -
Тендерийн маргаан
– Хотын орлогч байхдаа Нийслэлийн зүгээс зарласан тендерүүдэд эрх бүхий нөхдөөр дамжуулан “тодорхой компаниудад” давуу эрх олгосон гэх шүүмжлэл тасраагүй бөгөөд энэ бүхэн түүнтэй холбогддогыг хохирогч компаниуд хэлдэг -
Батламжийн халаасны “шоу”
– Одоо бол тэрээр дахин төлөвлөлтийн төслүүдийн албан ёсны шийдвэр гаргагч, батламж олгогч болсоноор, дахин төлөвлөлтийн төсөлд олон жил ажиллаж, цаг үеийн хүнд нугачааг даван гарсан туршлагатай компаниудын зөвшөөрлийг хүчингүй болгож, сарын мэргэжлийн бус хүмүүсийн худалдан авсан “жирийн” компаниудад батламж олгож төрийн нэр барьж дээрэм хийсээр байна.
💥 Бодит жишээ: Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны СТ-4 орон сууцны төслийн “дээрэм”
“Гартаам Агат” ХХК-ийн ерөнхий захирал Ё.Батцоож гэх иргэн нь өмнө нь ломбард ажиллуулж, хоолны газар тогооч хийдэг нэгэн бөгөөд барилгын лицензтэй компани ердөө саяхан худалдан авсан даруйдаа Төмөртөөмөөгийн нөлөөгөөр сонгон шалгаруулалтад ялж байх юм.
📰 Факт: 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус газарт төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга нийслэлийн албан ёсны сувгаар нийтлэгдсэн байна.
📌 Гэвч ердөө сар хүрэхгүй хугацаанд: Барилгын зураг төслийг боловсруулж, инженерийн тооцоо, архитектурын шийдлийг гаргаж, эрх бүхий байгууллагын техникийн нөхцөлүүдийг аван, мэргэжлийн хяналт, зураг төсөлд магадлал (экспертиз) хийлгэн, баталгаажсан төслийн материал бүрдүүлж, тендерт оролцон ялсан болж таарч байна.

⚠️ Энэ нь бодит нөхцөлд боломжгүй үйл явц бөгөөд сонгон шалгаруулалт өмнө нь тохиролцсон, эсвэл материал бүрдүүлэлт хууль зөрчин түргэвчилсэн байж болзошгүй ноцтой шинжтэй байна.
💣 Энэ нь төрийн нэр барьж хийгдэж буй state-capture + nepotism (төрийн хяналтаас ангид найз нөхдийн хүрээний хуваарилалт) гэж олон улсын нэр томьёонд ордог. Олон улсын жишгээр бол:
🔺 Kleptocracy (авлигын дэглэм)
🔺 State-sanctioned corporate raiding (төрийн баталгаатай дээрэм)
🔺 Crony corruption (хамаарал бүхий авлига) юм.
😢 Сүүлийн үеийн хохирч буй компаниудаас цөөн хэдийг жагсаавал:
-
“Монре Девелопмент” ХХК – 2022 оноос хойш төлөвлөлт хийсэн ч зөвшөөрөл хүчингүй болсон
-
“Сүбүта Холдинг” ХХК – Сүхбаатар дүүрэгт төслийн барилга зогсож, зөвшөөрөл хүчингүй болсон
-
“Арвижих Инвест” ХХК – БЗД-т газрын зөвшөөрлөө цуцлуулж, 1.2 тэрбумын хохирол хүлээсэн
-
“Эрдэнэс Аз” ХХК – Хан-Уул дүүргийн төсөлд 3 жилийн хөдөлмөөө үрэн таран болгуулсан
📎 ИРГЭД, КОМПАНИУД ХОХИРОХОД ХҮРГЭЖ БОЛОХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ЮУ ВЭ?
📌 Монгол Улсын Эрүүгийн хууль:
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл – Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
“Төрийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад ашиг олгосон бол…”
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл – Тендерийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцох
“Төрийн худалдан авах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, эсхүл үр дүнг өөрчлөх зорилгоор хуурамч материал бүрдүүлсэн, бусдад давуу байдал олгосон бол…”
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл – Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн
“Эрх мэдлээ хэтрүүлж, иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан бол…”
🧭 ШАЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГОЛ АСУУДЛУУД:
Сонгон шалгаруулалтын материалын бүрдүүлэлтийг хуулийн хугацаанд хийсэн эсэх
Зураг төсөл, магадлал, зөвшөөрлийн бүрдэл нь бодитой эсэх
Төслийн ард байгаа этгээдүүдийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх
Урьдчилсан тохироо, нууц тендер байж болзошгүй нөхцөл байгаа эсэх
Өмнө нь ажиллаж байсан туршлагатай компани мөн эсэх
🗣️ УРИАЛГА: ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ
Монгол Улсын хууль тогтоомж, шударга ёсны зарчимд нийцүүлэн:
Энэхүү сонгон шалгаруулалтыг дахин шалгаж, хууль, шүүхийн байгууллагууд албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсад төрийн нэр барьсан дээрэм, найзын тохироотой тендер, иргэдийн итгэл үнэмшлийг уландаа гишгэх явдлыг хатуухан зогсоох цаг ирээд байна.
🔍 Дүгнэлт:
-
Энэхүү сонгон шалгаруулалтыг хууль хяналтын байгууллагууд дахин шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай.
-
Нийслэлийн дахин төлөвлөлтийн бүх тендерийг нээлттэй, олон нийтэд хяналттай хэлбэрээр явагдах эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.
-
Төсөлд хохирсон компаниудын хохирлыг үнэлж, нөхөн төлбөр, эрх зүйн хамгаалалт үзүүлэх механизм бий болгох хэрэгтэй.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
