Улс төр
Г.Занданшатарт БНXАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Чан баяр xүргэж цаxилгаан илгээв
Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ.
Захидалд,
“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай сонсоход таатай байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.
Хятад, Монгол хоёр улс нь харилцан биенээ чухал хөрш хэмээн үздэг билээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн манлайлал дор Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр улсын ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна.
Миний бие Тантай ажлын болон хувийн найрсаг сайхан харилцаа тогтоож, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг цогцлоох зорилтыг удирдлага болгон талуудын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
