Connect with us

Нийгэм

Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

Published

on

2025 оны зургаадугаар сарын 23-29-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

6 дугаар сарын 23-нд: УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.

6 дугаар сарын 23, 24-нд: УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг зохион байгуулна.

6 дугаар сарын 23-29: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.

6 дугаар сарын 24, 25-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 25-нд: Засгийн газрын хуралдаан болно.

6 дугаар сарын 26-нд: П. И Чайковскийн “Хунт нуур ” балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

6 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 27-нд: Бичил жижиг дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.

дугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно.

6 дугаар сарын 28-нд: “Камертон” хамтлаг бие даасан бүрэн хэмжээний “CAMERTON 30” тоглолт Socialpay Park-т болно.

дугаар сарын 28, 29-нд: Нийслэлийн иргэдийн баяр-даншиг наадмыг Хүй 7 худагт зохион байгуулна.

Орон нутагт:

6 дугаар сарын 24-нд: Архангай аймаг- АRА complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх “Тунгалаг Тамир” уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

6 дугаар сарын 28-нд: Бельгийн нийслэл Брюссель хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг зохион байгуулна.

6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 4-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Парис болон Брюселль хотод “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийг франц сурагчидтай хамтран тоглоно.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Сэрэмжлүүлэг: Наадмын тасалбар, аяллын хэрэгсэл зарна гэх хуурамч зараас сэрэмжлээрэй!

Published

on

Цагдаагийн байгууллагад  зургаадугаар сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.

Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж, үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Баяр наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Published

on

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг.

Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин долоодугаар сарын 16 буюу лхагва гарагаас 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

Published

on

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найман автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт дөрвөн автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.