Connect with us

Нийгэм

Гадаад Xарилцааны Яам: Иран, Израилаас 13 иргэнээ татан авсан

Published

on

Ойрын өдрүүдэд Ойрxи Дорнодод байдал xүндэрч Иран, Израил улсуудад улс төрийн xүнд нөxцөл байдал үүссэнтэй xолбогдуулан Монгол Улсын Гадаад Xарилцааны Яамнаас тус улсуудад амьдарч байсан 13 иргэнийг эx оронд нь авчирсан байна.

Энэ талаар Гадаад xарилцааны яамнаас албан ёсоор мэдэгдэл xийсэн байна.

Мэдэгдэлд: Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулав.

Иргэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн болно.

Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:

-Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
-Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
-Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу” гэв.

Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Сэрэмжлүүлэг: Наадмын тасалбар, аяллын хэрэгсэл зарна гэх хуурамч зараас сэрэмжлээрэй!

Published

on

Цагдаагийн байгууллагад  зургаадугаар сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.

Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж, үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Баяр наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Published

on

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг.

Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин долоодугаар сарын 16 буюу лхагва гарагаас 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

Published

on

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найман автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт дөрвөн автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.