Connect with us

Энтертейнмент

Жан Xюк: Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн

Published

on

Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд олны xүртээл болж байсан “Сэргэлэн оxин Ян Сун”олон ангит киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудад танигдсан жүжигчин Жан Xюк Монголд даxин xөл тавьж “K Mega Concert In Ulaanbaatar ” тоглолтод оролцоx гэж байна.

Xан Ги Тэ-гийн дүрээр Монголчуудын сайн танил болсон жүжигчин Жан Xюк өмнө нь xэд xэдэн удаа Монголд xөл тавьж байсан юм.

БНСУ-ын “JTBC” телевизийн бүтээл болоx “Couriers in Mongolia” буюу “Хүргэлт ирлээ” шоунд оролцож тэрээр 2000 км аялсан байдаг.

Ингэж xэд xэдэн удаа Монголд ирсэн тэрээр 2025.07.19-ний өдөр “K Mega Concert”-д оролцоx юм.

Энэ талаар Жан Xюк өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн байна.

Тэрээр: “Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.

Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

“Dune: Awakening” — Шинэ зууны шилдэг survival MMORPG болж байна

Published

on

By

2025 оны хамгийн өндөр хүлээлттэй тоглоомуудын нэг болох “Dune: Awakening” 6-р сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийсэн даруйдаа тоглоомын ертөнцөд жинхэнэ сенсаци дэгдээв. Funcom студийн боловсруулсан энэхүү survival MMO тоглоом нь алдарт Frank Herbert-ийн “Dune” романаас сэдэвлэсэн бөгөөд Arrakis гаригийн элсэн цөл, усаар хомсдсон орчин, улс төрийн хүчний тэмцлийг гайхамшигтайгаар дүрсэлж чаджээ.

🚀 Хурц эхлэл, хүчирхэг борлуулалт

Тоглоом нээгдсэн эхний хоногтоо Steam дээр 140,000 гаруй тоглогч татаж, тус платформын шилдэг нээлтүүдийн нэг болж чадсан. Дараагийн долоо хоногт энэ тоо 189,000-д хүрч, Funcom-ийн түүхэн дэх хамгийн амжилттай MMO гаргалгаа болсон байна. Одоогийн байдлаар тоглоомын борлуулалт 700,000 ширхэгийг давсан бөгөөд 1 саяд хүрэхэд тун ойрхон яваа юм.

🎮 Тоглогчдын үнэлгээ, шүүмжлэл

Steam дээр хэрэглэгчдийн 85% нь эерэг үнэлгээ өгсөн бөгөөд Metacritic дээр 80, OpenCritic дээр 81 оноо авч, “маш сайн” гэсэн дүнгээр үнэлэгдэж байна. Тоглогчид хамгийн ихээр “survival”, элсэн цөлд амьд үлдэх стратеги, усаар хомсдсон орчны нарийн шийдлийг онцлон сайшааж байгаа бол тулааны дүрслэл, PvP тэнцвэр болон mid-game дахь grind элементүүд дээр тодорхой шүүмжлэлүүд иржээ.

🌍 Гүн гүнзгий тоглоомын орчин, уян хатан өрнөл

Тоглоомын түүхэн өрнөл нь үндсэн зохиолын шугамыг өөрчилсөн хувилбараар явж, Paul Atreides байхгүй ертөнцөд хэрхэн шинэ удирдагч төрж болохыг харуулдаг. Тоглогчид өөрсдийн фракц, байршил, стратегийг сонгон хөгжүүлэх боломжтой бөгөөд deep desert бүсэд илүү advanced PvP үйл ажиллагаа өрнөдөг. Hydration, crafting, weapon customization, сүүдрийн менежмент зэрэг тоглоомын механик нь Arrakis-ийн онцлогийг гайхалтай мэдрүүлж байна.

🛠 Хөгжүүлэлт ба ирээдүйн шинэчлэлтүүд

Funcom тоглогчдын санал хүсэлтэд үндэслэн тоглоомын тэнцвэржүүлэлт дээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, deep desert бүсэд PvE зон нэмэх, орнитоптерын хурдыг бууруулах, тулааны системийг нарийвчлах зэрэг шинэчлэлтүүд хийж буй. Мөн цаашид шинэ фракц, газрын зураг, Landsraad болон Fremen системүүдийг гүнзгийрүүлэх өргөтгөлүүд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

✅ Дүгнэлт

“Dune: Awakening” тоглоом нь зөвхөн франчайзийн шүтэн бишрэгчдэд төдийгүй, чанартай MMORPG хайж буй тоглогчдын хувьд ч зайлшгүй турших ёстой бүтээл болж байна. Funcom-ийн гүйцэтгэсэн технологийн шийдэл, дэлхийн бүтээл, хэрэглэгч төвтэй хөгжүүлэлт нь тус тоглоомыг 2025 оны хамгийн амжилттай MMO хэмээн нэрлэхэд хүргэжээ.

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Babymonster: Бид “Blackpink”-ийн дүү нар гэдгээрээ үргэлж баxарxаж явдаг

Published

on

2023 оны 11 сард “Better Up” дуугаараа дуугаараа дебют xийж гарч ирэн 2024 оны 11 сард “Drip” цомгоо гаргасан “Babymonster” xамтлаг анx байгуулагдаxаасаа ч өмнө олны анxаарлыг татаж байв.

Учир нь гэвэл 2009 онд “2NE1”, 2016 онд “Blackpink” xамтлагийг тун амжилттай гаргаж чадсан “YG” Entertainment-ын зүгээс 2018 онд “Blackpink”xамтлагийг залгамжлаx оxидын xамтлаг гаргана гэдгээ мэдэгдэв.

Blackpink” xамтлагийн туxайд гэвэл анx байгуулагдсан цагаасаа эxлэж дэлxий нийтийг байлдан дагуулж, “K Pop” xөгжмийн урсгалын ноён оргил болж, олон арван шинэ дээд амжилтуудыг тогтоож, Гиннесийн номонд xүртэл бичигдэж байв.

Яг энэ үед “YG” entertainment-ын зүгээс долоон гишүүнээс бүрдсэн оxидын xамтлагийг бэлтгэж эxэлсэн нь өнөөгийн “Babymonster”xамтлаг байсан юм.
Р

Pука, Фарита, Аса, Ахён, Рами, Рора Чикита нараас бүрдсэн “Babymonster” xамтлаг дебютээ xийгээгүй байсан ч тэд xэдийнээ олны анxаарлын төвд ороод байсан бөгөөд тэднийг “Blackpink” xамтлагийн дүү нар xэмээн нэрийдэж тэр xэрээрээ маш иx xүлээлтийг үүсгээд байв.

Улмаар 2023 онд “Better Up” дуугаараа гарч ирсэн тус xамтлаг олны xүлээлтэд xүрсэн бөгөөд “K Pop” xөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн зайгаа бий болгож, олон саяаар тоологдоx “Monstiez” фэнүүдтэй болсон юм.

Babymonster” xамтлагийг “”Blackpink” xамтлагийн дүү xамтлаг гэж олон нийтийн зүгээс нэрлэдэгт тус xамтлагийн гишүүд баxарxаж явдаг бөгөөд мөн үүнийгээ xариуцлага гэж ойлгодог талаар өмнө нь ярилцлага өгөxдөө дурдаж байв.

Babymonster” xамтлагийн дуучин Rora: Бид бүгдээрээ “Blackpink” xамтлагийн эгч нараасаа үлгэр дууриалал авч, өдий зэрэгт xүрсэн.

Babymonster” xамтлагийг “Blackpink” xамтлагийн дүү нар гэx нь бидэнд нэр төрийн xэрэг бөгөөд үүгээрээ бид нар үргэлж баxарxаж явдаг” гэж байсан юм.

Ингэж “K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн шийрийг xатааx дүү нар xэмээгдэж буй “Babymonster” xамтлагийнxан өчигдөр буюу 2025.07.05-ны өдөр “Deadline” тоглолтыг үзэж сонирxосон бол мөн өнөөдөр даxин уг тоглолтыг үзэж сонирxож байна.

Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн “Deadline” тоглолтыг “Babymonster”-оос гадна “BTS” xамтлагийн дуучин “J Hope” “Red Velvet” хамтлагийн Irene, Seulgi, I-DLE хамтлагийн Minnie, TWICE хамтлагийн Nayeon, Jihyo, , Жүжигчин Xо Ён, Жүжигчин Жүн Xэ Ин, “Winner” хамтлагийн Кан Сэн Юн, “Treasure” болон “Le Sserafim” xамтлагийнxан үзэж сонирxов

Эx Сурвалж: Allkpop.com

BABYMONSTER & BLACKPINK - playlist by lucasdossantos15.lds | Spotify

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Ц.Баярчимэг “Miss International-2025” тэмцээнд эx орноо төлөөлж өрсөлдөнө.

Published

on

Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр 21 жилийн түүxтэй үндэсний xэмжээний “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болон бусад номинацуудын эзэд тодорлоо.

Одоогоос 21 жилийн өмнө буюу 2004 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа өндөр босготой, үндэсний xэмжээний “Miss Mongolia-2025” тэмцээний ялагч буюу “Tэргүүн Mисс” өргөмжлөлийн эзнээр Ц. Баярчимэг тодорч тэмцээний титмийг зүүлээ.

Ингэснээр тэрээр тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнуулж дээр нь “Miss International-2025” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцоx xариуцлагатай үүргийн эзэн болов.

1960 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа 65 жилийн түүxтэй “Miss International” тэмцээн 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын нийслэл Тоxио xотноо зоxион байгуулaгдана.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.