Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо орсны улмаас нийслэлийн ихэнх автозам усанд автсан. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нэг их бүтээн байгуулалт гээд зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа. Ядруу улсад ингэж мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, Хотын дарга түүхэнд байхгүй дээ” хэмээсэн.
Харин Хотын дарга Х.Нямбаатар хариу барьж “Баримттай ярина уу, эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй гэв.
Түүнчлэн Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлсэн ч ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг ба замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийсэн байдаг. Манай нөхцөлд гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна” гэлээ.
