Нийгэм
Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй
Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу бидний нэрлэдгээр улиасны хөвөн ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж тухгүй байдлыг үүсгэдэг. Цаашлаад харшлыг өдөөж, сэдрээдэг байна. Тиймээс амны хаалт, нүдний шил зүүх шаардлагатай байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Улиасны хөвөн буюу унгирал нь хуурайшилт ихтэй үед их ялгардаг. Чийгшил, хур бороо ихтэй үед ялгарах нь бага байдаг. Айл өрх болон ААН-үүд модоо зөв тайрах хэрэгтэй. Ингэхдээ үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Харшил үүсгэдэг гэж хүмүүс ярьдаг гэхдээ энэ нь нотлогдоогүй зүйл. Харин хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Унгирал нь улиас модны үр учир ямар ч харшил өгөхгүй. Суурь харшилтай хүмүүсийн харшил сэдрэх эрсдэлтэй ажээ.
Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг.
Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна. Мөн яг өдийд хөл газрын ургамлын харшил их үүсдэг. Жишээлбэл, ихэнх хүн шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 38800 гаруй улиас мод бий. Үүний 18232 ширхэг улиас нь эм. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд 19500 орчим улиас байна. Эм улиас мод нь жил бүрийн энэ үед үрээ цацаж цагаан хөвөн шиг зүйл тархаж агаарт дэгддэг. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байгаа ажээ. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлжээ. Харин энэ зургадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байгаа гэж албаныхан мэдээлэв.
Эм улиасны унгарилыг усаар шүршсэнээр улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтой аж.
Иргэд, ААН-үүд ойр орчимдоо тархсан унгиралыг сайтар шүүрдэж цэвэрлэх нь тархахаас сэргийлэх арга аж. Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
