Улс төр
УИХ-ын чуулган энэ долоо хоногт гурван өдөр хуралдаж, төсвөө эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ
Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийхээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өнгөрсөн долоо хоногт яаралтай горимоор өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Харин энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг УИХ дахь дараах байнгын хороодоор хэлэлцэнэ. Үүнд,
- Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- Төсвийн зарлагын хяналтын дэд хороо
- Төсвийн байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хорооҮргэлжлүүлэн энэ долоо хоногийн лхагва гарагт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Харин пүрэв гарагт төсвийн гуравдахь хэлэлцүүлэг, баасан гарагт төсвийн дөрөвдэх хэлэлцүүлгийг тус тус хийнэ. Ийнхүү төсвийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулах чигтэй байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
