Нийгэм
Баяр наадмын тасалбарыг цахим хэлбэрээр өнөөдрөөс худалдан авах боломжтой

Өнөөдөр буюу 2025 оны 7сарын2-нд өглөөний 7 цагаас худалдаанд гарч эхэллээ.Та бүхэн Naadam.mn вэб хуудсаар нэвтрэн авах боломжтой. 7дугаар сарын 11-12 өдөр багц суудлаасаа хамааран үнийн хувьд 100-150 төгрөгийн үнэтэй байна. Нэг хүн 2 тасалбар захиална.
Харин нээлтийн буюу оройн давтан тоглолтын үнэ нь 80 мянган төгрөг тэрхүү орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Баяр наадмыг зохион байгуулах коммисыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, дэд даргаар Соёл спорт залуучууд аялал жуулчлалын сайд Ч.Ундрам, нийслэл Улаанбаатар хотын дарга, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын нарийн бичиг, Төрийн нарийн бичгийн даргууд хамтран ажиллана. Мөн салбар яам хариуцсан сайдуудтай хамран зохион байгуулахаар болсон. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дэргэд есөн салбар хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Баяр наадмын тасалбарын үнийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд багцын үнэ 100-150 мянган төгрөгийн хооронд байна.
Улсын баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn цахим сайтаас иргэд олон нийтэд худалдаална. Нээлтийн үйл ажиллагааны хувьд өмнөх жилүүдийн адил орой давтан тоглоно. Иргэд олон нийтийг улсын баяр нээлтийг нөхөж үзэх боломжоор хангана. Энэ жил үндэсний баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч, хүндэтгэлийн концертыг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар найруулах” юм байна.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
