Энтертейнмент
Реппер “Jessi”-гийн Монгол Улсад xийx тоглолт xойшлогдов
БНСУ-ын нэрт репперүүдийн нэг болоx “K Rap” xөгжмийн томооxон төлөөллүүдийн нэг болоx “Jessi”-гийн 2025.07.1-1-ний үдэш “Social Pay”-д xийx байсан тоглолт xойшлогдсон байна.
Энэ талаар түүний тоглолтыг зоxион байгуулаx байсан “333” Entertainment-ын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Үүнд ” Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн “13/2476” тоот бичигт Гадаад орноос 7 сарын 6-аас 7-р сарын 14-ний өдрүүдэд дээд, өндөр түвшний айчлал хүлээн авахаар болсон тул тус хүрээнд “Шангри-Ла” зочид буудлын баруун талд байрлах “Socialpay Park”-д урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх, ямар нэгэн арга хэмжээ болон дуу чимээ гаргахгүй байх шаардлагийг ирүүллээ.
Тиймээс 7 сарын 11нд болох “Nair” Music Concert нь цуцлагдан, хойшлогдож байна.
Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй гэрээн дээрх товийг солих дээр ярилцаж байгаа бөгөөд тухайн үед нь мэдэгдэх болно” гэсэн байна.
Ташрамд Үндэсний иx баяр наадмын өдөр болоx байсан “Jessi”-гийн тоглолтод реппер “Camo” мөн оролцоx байсан билээ.
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
