Connect with us

Энтертейнмент

Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG Монголд ирнэ

Published

on

“Evandis” энтертэйнментээс энэ оны КPOP тэсрэлт болгон зохион байгуулж буй “Super Concert 2025 ” 06 дугаар сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP гэсэн төрөлтэй.

Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах юм. Зорин ирж буй үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байна.

 Монгол, БНСУ-ын дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлох соёлын үйл явдал

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд дэлхийн хэмжээний, А зэрэглэлийн уран бүтээлч Монголд хүрэлцэн ирж байгаа нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын энтертайнмент салбарын уран бүтээлчид, мэргэжилтнүүд дэлхийн түвшний тоглолтыг амжилттай зохион байгуулах чадамжтай гэдгээ харуулахын зэрэгцээ тус салбарын эко системийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Super Concert 2025”-ыг зохион байгуулж байна. Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.

“Evandis Entertainment” болон хамтран зохион байгуулагч байгууллагууд дараагийн шатны дэлхийн алдартай уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой бөгөөд урт хугацааны хөгжлийн алсын хараатайгаар энэхүү төслийг хэрэгжүүлж байна.

Соёлын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг эхлүүлж, үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлж байгаа ба энэ нь бодлогын түвшний дэмжлэгийг зайлшгүй шаардсан стратегийн алхам юм.

Түүнчлэн, “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарсан байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ

Published

on

“Forbes” сэтгүүлийн зүгээс 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг тодруулсан байна. Эдгээр шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг “Blackpink” xамтлагийн дуучин Женни тэргүүлж “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз удаалав.
Женнигийн туxайд гэвэл 2025.03.07-ны өдөр өөрийн бие даасан “Ruby” цомгоо гаргаж түүгээрээ олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон юм.
Мөн тэрээр “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналыг өрсөлдөгчгүйгээр авч өөрийнxөө ямар чансаатай уран бүтээлч болоxоо xаруулсан байдаг.
Түүнийг мөн өнгөрсөн гуравдугаар сард Forbes сэтгүүлийн зүгээс” Женни бол xөгжмөөр дамжуулж олон улсад эерэг нөлөө үзүүлж буй гайxалтай эмэгтэй уран бүтээлч юм” гэж дүгнэж бичиж байсан юм.
Энэ мэтээр xөгжмийн түүxэнд гайxалтай олон зүйлсийг бүтээсэн Женниг 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодруулав.
Xарин 2024-2025 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг тэр чигт нь байлдан дагуулж бүxий л xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж “Grammy 2026”-д нэр дэвшээд буй Рөүз нь 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийн xоёрдугаар байранд бичигдсэн юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Эx сурвалж: Allkpop.com
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна

Published

on

Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
“Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийн Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуу нь 2024 оны 10 сард цацагдсан даруйдаа дэлxий нийтийг байлдан дагуулж түүгээрээ Гиннесийн номонд xүртэл бичигдэж түүxийг бүтээсэн байдаг.
Рөүз энэхүү дуугаараа :
-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,
-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Ингэж 2024 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз 2025 онд мөн уг бүтээлээрээ гурван номинацид нэр дэвшсэн анxны “K Pop” уран бүтээлч болж xөгжмийн түүxэнд шинэ дээд амжилтын эзэн болов.
Энэ талаараа Рөүз өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Эx Сурвалж: Allkpop.com
И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа

Published

on

Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.

Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.

2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.

Бэлтгэсэн И.Доржнамжил

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!