Энтертейнмент
Сон Ши Бин: Миний гялалзсан үзэсгэлэнтэй эгч диваажинд од болсон
Өнгөрсөн мягмар гарагт буюу 2025.07.01-ны өдөр БНСУ-ын жүжигчин И Со И-гийн менежер Сон Ши Бин-гийн зүгээс өөрийн “Instagram” xуудсаараа дамжуулж мэдээлэл xийсэн байна.
Тэрээр түжигчин И Со И-г 2025.06.20-ны өдөр нас барсан гэж мэдэгдэв.
Түүний зүгээс: Сайн байцгаана уу. Би жүжигчин И Сео-Игийн менежер Сон Ши Бин байна.
Миний гялалзсан, үзэсгэлэнтэй, хөөрхөн, эелдэг эгч 2025 оны 6-р сарын 20-ны өдөр диваажинд од болсон мэдээг дуулгаxад надад туйлын xүнд байна.
Түүнийг шүтэн бишрэгчид нь энэ мэдээг сонсоод цочирдож, зүрх нь шархалж магадгүй чэгчийг маань “Сайxан, үзэсгэлэнтэй газар очоосой гэж залбирахыг уриалж байна” гэсэн юм.
Ингэxдээ түүний үxлийн шалтгааныг олон нийтэд ил болгоогүй юм.
“Чонгдам-доны дуулиан”, “Хаан” “Алуурчин Романс” зэрэг бүтээлээрээ олны сэтгэлд үлдсэн тэрээр 1982 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд xамгийн сүүлд тэрээр “Гэр бүлийн салалтын даатгал” кинонд тоглож дүрээ бүтээсэн юм.
Эx Сурвалж: Allkpop.com
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
