Нийгэм
Ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байжээ
Иргэн Э 2016-2022 оны хороонд “Д” ТӨХК-д тасралтгүй ажиллажээ. Байгууллагын захирлын тушаалаар 2022 онд ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болсноос хойш өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын тасагт ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасан байна. Гэсэн ч нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмаар хариу өгөөгүй аж.
Иймд иргэн Э тус нийгмийн даатгалын тасагт холбогдуулан “ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9,055,598 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэвч үүнийг нийгмийн даатгалын тасаг хүлээн зөвшөөрөөгүй.
Тайлбартаа иргэн Э-г өргөдөл гаргах үед түүнийг ажиллуулж байсан ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлөхөөр заасан тул түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой.
Шүүх энэ маргааныг таслахдаа иргэн Э-ийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь тухайн нийгмийн даатгалын тасгийн буруу. Гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжийг тус тасаг төлөх зохицуулалтгүй. Иргэн ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой.
Гэтэл “Д” ТӨХК нь иргэн Э-ээс нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган авсан атлаа нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй байжээ. Үүний улмаас Э ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн байна. Үр дагаврыг нийгмийн даатгалын тасаг биш тухайн ажил олгогч хариуцаж төлөхөөр хуульчилсан.
Тиймээс нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны эс үйлдэхүйн улмаас иргэн Э-ийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдөөгүй гэж шүүх үзэж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
