Connect with us

Нийгэм

Тэтгэврийн зээлийг маргааш шийдэхгүй бол ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Published

on

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50:50 өр орлогын харьцааг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа суулт зарласан ахмадуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Ахмадууд “Биднийг тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг зөөлрүүлэхийг шаардаж, Төрийн ордны баруун хаалганд суухаар нэг гишүүн нь гарч ирээд “Наранд битгий суу, та нартаа бид хайртай. Даралт нь ихэсч байгаад үхчихвэл яах юм, шийднэ” гэдэг. Дотор орохоороо ярьдаггүй. Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд сууж үзсэн, Төв банкныхан нь хараат бус байгууллага гэдгээр өөрсдийгөө хаацайлж байгаа.

Удахгүй улсын их баяр наадам гээд УИХ, Засгийн газар, яам, Тамгын газрынхан амарлаа. Намар хүртэл амраад явна. Өнөөдөр долоодугаар сарын 3. Тиймээс  маргаашийн дотор Монголбанк, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол бид ирэх долоо хоногийн даваа гарагаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 шалгуур бол зээлтэй байгаа ахмадуудад хэрэгжих боломжгүй.  Манай нэг ахмад зээл авах гээд банкинд хандтал “Зургаа хүртэлх сая төгрөгийн зээлээ төлчихөөд 24 сарын хугацаатай зээл ав” гэдэг шаардлага тавьсан байна.

Бид тэтгэврийн зээлийн хүүг буулгаад өг гэж шаардаагүй,  тэтгэврийн зээлийг тэглээд өг гэж хэлээгүй. Зээлээ ахмадууд чөлөөтэй авахаар зохицуулаад өг, 36 сараар авах боломжийг нь олгочих. Бид зуны дэлгэр цагийг алдаж, бидний эрх ашиг боогдож байна. Эмчилгээ хийлгэмээр байна, нүд, хөл ,гараа эмчлүүлмээр байна.

Хэрвээ тэтгэврийн зээлийн асуудлыг долоодугаар сарын 4-ний дотор шийдэхгүй бол уучлаарай бид айдаггүй байгаа шүү. Есөн ахмад өлсөхөд бэлэн болчихоод байгаа. 21 аймаг, 330 сумаас ирж бидний тэмцэлд нэгдэх ахмадууд маш олон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүэлсүх та ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн, ахмадын төлөө зүтгээд өгөөч ээ. Бид амьд явах эрхтэй, өнөөдрийг хүртэл тэвчлээ. Та бүхэн яасан сэтгэлгүй хүмүүс вэ.

Хүний эрхийн үндэсний комисс “Дөрвөн ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд амьдарч байна. Үр хүүхдүүд нь аав, ээжийгээ дарамталж, тэтгэврийн зээлийг нь авдаг” гэх судалгаа танилцуулсан. Гэвч энэ судалгааг авахдаа энэ хуралд сууж байгаа хүмүүсийн нэгээс ч аваагүй. Бид үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн хүмүүс.  Аав, ээжийгээ зодож тэтгэврийг нь дээрэмддэг гэх мэдээлэлд бид итгэхгүй байна. Манай залуучууд ухамсартай болсон, ингэж худал тархи угаахаа боль. Долоо хоногийн лхагва гараг бүрт Монголбанкнаас мэдээлэл өгнө гэж хүлээсээр наадам туллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуай таныг хүлээсээр бид хэцүүдлээ” гэлээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!