Нийгэм
Ахмадууд тэтгэврийн зээлийг 100 хувь олгохыг ШААРДАВ
Тэтгэврийн зээл олгоход баримтлах өр, орлогын харьцааг 50/50 хувь болгосон шийдвэрийг ахмад настнууд эсэргүүцсээр байна.
Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учраас өр, орлогын харьцааг тусгайлан өөрчлөх боломжгүй, харин олгох хугацаагаа арилжааны банкууд өөрсдийн журмаараа шийднэ гэж буй. Харин ахмадууд үүнийг нь эсэргүүцэн 10 гаруй хоногийн турш төрийн ордны баруун хаалганы дэргэд чимээгүй суулт хийж байсан бол өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулж, төрийн засгийн удирдлагуудад хандан мэдэгдэл гаргаснаа танилцуулав.
Ахмад настан “Тэтгэвэр бол бидний амьдралын баталгаа болохоос өрөнд оруулах хэрэгсэл биш. Гэвч Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос баталсан 50/50 нэртэй журам нь биднийг хоёр дахин өрөнд унагааж, амьжиргааг боомилж байна. Ахмад хүн зээл авахдаа аялал зугаалга, тансаг хэрэглээний төлөө биш, амьд үлдэхийн төлөө түлээ нүүрс, өвчтэй биедээ эмчилгээнд зориулдаг. Энэ бүхэнд бидний тэтгэвэр хүрэлцэхгүй болсон тул өөрийгөө барьцаалдаг.
Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш юм. Энэ бол сонголт биш гарцаагүй байдал. Гэвч арилжааны банкууд бидний энэ зовлонгоор бизнес хийж, давхар хүү тооцон ашиг олсоор байна. Монголбанк хяналт тавихын оронд шударга бус нөхцөлийг хуульчилж хамгаалж байна. Тиймээс Монголын төр, Монголбанкны Мөнгөний бодлогын хороонд дараах шаардлагыг тавьж байна.
- 50/50 хувийн журмыг яаралтай хүчингүй болгож, 100 хувь болгох.
- Бодлогоо ахмадуудын амьдралд нийцүүлэн шинэчлэх
- Давхар хүү, хүүгийн бодлогыг ил тод болгож, шударга хүүгийн хязгаар тогтоох
- Ахмадуудыг орлогогүй, баталгаагүй байдалд оруулсан алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанк хүлээх
- Банкуудад ашиг өгөх, ард түмний амьдралд дэмжлэг үзүүлэх зээлийн шинэ системийг бий болгох
- Бидэнтэй уулзаж бодитой санал солилцох хүртэл энэ асуудлыг нээлттэй байлга
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг 36 сар хүртэл сунгах нөхцөлийг бүрдүүлэх
- Зээл авахад арилжааны банкууд өмнөх зээлээ төлөөд дахин зээл ав гэдэг шаардлагыг болиулах.
Бид тэтгэвэр нэм, зээл тэглэ гэж шаардаагүй. Бид зөвхөн шударга ёс, амьдралд нийцсэн хандлагыг хүсэж байна” гэлээ.
Одоогоор бодитоор 1,000 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан бөгөөд мөн цахимаар гарын үсэг цуглуулж буйгаа хэвлэлийн хурлын үеэр тодотгож байлаа.
Мөн өөр нэгэн ахмад настан “Засгийн газар, УИХ, Яам нь удахгүй амарлаа, наадам далимдуулаад намар болтол амраад явчихна. Иймд асуудлыг долдугаар сарын 4-ний өдөр гэхэд шийдэж өгөхгүй бол Даваа гарагаас эхлэн тэмцлийн хэлбэрээ өөрчилнө. Бид хуулийн дагуу тэмцэнэ” гэв.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
