Улс төр
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулна

Багш Б.Идэржавхлан өнөөдөр /2025.06.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Боловсролын сайд П.Наранбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ” гэв. “Сүүлийн үед боловсролын салбарыг их улстөржүүлж байна. Элсэлтийн шалгалттай холбоотой асуудал хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн хуурамч дипломын асуудал хөндөгдсөн. Иргэний хувиар ийм асуудал үүссэн бол нотлох ёстой. УИХ-ын гишүүн үнэхээр Дорнодын их сургуулиа төгссөн юм уу гэдгийг нотлохыг шаардаж байна.
Дараа нь боловсролын салбарыг парламентад төлөөлөх тухай ярих нь зөв.
Хоёрт, Боловсролын сайд П.Наранбаяр хамаарал бүхий төрийн бус байгууллагад 1.2 тэрбум төгрөгийн асуудал үүсгэж, боловсролын салбарт асуудал үүсгэж байна. Боловсролын үнэлгээний төв нь ажлаа хийж чаддаггүй. Хүүхдүүдэд хүртэл хүндрэл учруулж байгаа учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгах хүсэлт гаргаж байна. Мөн Боловсролын сайд П.Наранбаярыг шалгахыг шаардаж байна” гэдгийг яриандаа онцолсон юм.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
