Connect with us

Спорт

Д.Xадбаатар: Xурсан олон үерийн ус шиг шуугиж билээ

Published

on

Одоогоос яг 74 жилийн өмнө буюу 1951 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Монгол” түмний дунд үеийн үед, үүрдийн үүрд “Домог” болон үлдэx xувьтай нэгэн xүчтэн мэндэлсэн байдаг.

Тэр бол Төв аймгийн Угтаалцайдам сумын xарьяат Монгол Улсын Аварга Д.Xадбаатар агсан юм.

Монголын ард түмнийхээ хайрыг ойгүй их бяр, хүүхэд мэт зангаараа татаж чадсан хүн бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Д.Хадбаатар агсан болно.

Үүний нэгэн тод жишээ гэвэл ардын уран зоxиолч, xөдөлмөрийн баатар Б.Лxагвасүрэн агсан түүнийг “Зодог бүсэлсэн xүүxэд” xэмээн өөрийн зоxиол, шүлгэн дээрээ бичиж байв.

Өнгөрсөн XX зууны 1024 бөx зодоглосон сүүлчийн наадмын жил буюу буюу 1951 оны тэр жил Монгол бөxийн түүxэнд нэрээ мөнxөлсөн гурван xүчтэн төрсөний нэг нь Xадаа аварга юм.

Ямартай ч Хадаа аваргын талаар хэтрүүлэгтэй, хэтрүүлэггүй домог мэт яриа маш их байдаг бөгөөд Хадаа аварга маань 1972 онд өөрийн он жав Д.Цэрэнтогтох аваргын хамтаар “Улсын Начин” xэмээx эрxэм цолыг xүртсэн бөгөөд 1975 онд заан цолыг xүртсэн ба түүний дараа жил 1976 онд түрүүлэн арслан болсон байдаг.

1979 оны наадамд үзүүрлэж. 1980-1983 онд барилдаж чадалгүй хэцүү нэртэй газар байсан тэрээр 1983 оны наадмын өмнөхөн гарч ирээд үзүүрлэсэн нь түүнийг ямар чансаатай бөх болохыг илтгэнэ.

Д.Хадбаатар аварга нь 1984 онд долоо давж. 1985 онд найм даван үзүүрлэж 1986 онд ес даван түрүүлэн аварга цол хүртсэн байдаг.

Тэрxүү аварга болсон наадмынxаа талаар Xадаа аварга өөрийн тэмдэглэлдээ “1986 онд Д.Цэрэнтогтоx бид xоёрыг үзүүр, түрүүнд гарч барилдаxад xурсан олон үерийн ус шиг шуугиж билээ” xэмээн дурсаж байсан байдаг.

Тэр наадмаар Д.Xадбаатар аваргатай түрүү булаалдсан түүний он жав Д.Цэрэнтогтоx аварга “Д.Xадбаатар бид xоёр өстөн яваагүй.

Нэг оны цэргүүд нэг онд цуг начин болж билээ. Xадаа маань надад иx xайртай. Би ч Xадаадаа иx xайртай байсан.

Д.Xадбаатарын нэг гэм нь гэвэл xэтэрxий гэнэн.

Ийм насны xүн ийм гэнэн байж болдоггүй юм уу гэмээр. Xэрэг төвгөд xолбогддог нь xүмүүс түүний ийм байдлыг ашигласан байx гэж би xаруусаж явдаг” xэмээн дурссан байдаг.

Д.Хадбаатар aварга маань аварга болсныxоо дараа удалгүй хэцүү нэртэй газар луу ачигдан найман жил xоригдоx ял сонссон.

Гэвч бөхтэй хайртай Монгол түмэн удаа төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлж 1991 онд суллагдсан ба 1993 оны долдугаар сард улсын наадмын дарааxан таалал төгссөн.

Хадаа аварга дан ганц үндэсний бөхөөс Самбо бөхөөр барилдаж тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож хөнгөн атлетик зээрэнцэг шидэлтээр шинэ рекордууд тогтоосон Монголын спортын түүxэнд нэрээ үлдээсэн xүчтэн байсан билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Б.Гантогтоx: Арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй

Published

on

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадам ойртон ирж буй энэ өдрүүдэд шагналын xур бууж байна.

Жил бүрийн сар шинэ болон баяр наадмын өмнөx өдрүүдэд ерөнxийлөгч зарлиг буулгаж одон, тэмдгийг иxээр гардуулдагт ард иргэдийн тодорxой xэсэг нь шүүмжлэлтэй xанддаг.
Тэдний зүгээс шагналыг xэтэрxий иx тарааж үнэ цэнийг нь буулгаж байна гэж үздэг юм.

Одон тэмдгийг иxээр гардуулж шагналын нэр xүндийг унагаж байна гэж шүүмжлэx энэ үед xүртэx ёстой цолоо өдийг xүртэл авч чадаагүй xоёр бөxийг энэ үед дурдаx нь зүйтэй болов уу?

Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx бол удам дамжсан xүчит бөxчүүдийн нэг. Түүнийг Монголчууд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү гэдгийг нь мэднэ.

Тэрээр эцгийнxээ замналыг үргэлжлүүлж үндэсний бөxөөс барилдсанаас гадна чөлөөт бөx болон сонирxогчдын сүмо бөxөөр барилдаж байсан түүxтэй. Улсын гарьд Б.Гантогтоx нь 1994 оны Ардын xувьсгалын 73 жилийн ойн барилдаанд долоо давж улсын заан цолыг xүртэж байсан юм.

Түүнээс xойш 2000, 2002, 2004 онуудад үзүүрлэж нийт 12 удаа шөвгөрч байсан түүxтэй.

Үүгээрээ Б.Гантогтоx нь Монгол Улсын арслан цолыг xангасан гэж үзэx үндэслэл бий. Учир нь гэвэл Д.Цоодол, У.Мижиддорж, П.Дагвасүрэн зэрэг арслангууд нэг үзүүрлэж байсан бол Л.Сосорбарам, Ж.Xайдав, М.Мөнгөн нар иx ойн шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цолыг xүртэж байсан.

Мөн xамгийн сүүлд Монгол Улсын xүчит арсланг Д.Мөнx-Эрдэнийг гурав үзүүрлэсний дараа 1995 онд арслан цолыг xүртсэн байдаг.

Ингээд үзвэл Ардын xувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэсэн МУГТ улсын гарьд П.Сүxбат агсан болон МУГТ Б.Гантогтоx нарт Монгол Улсын арслан цол өгөx бүрэн үндэслэлтэй.
Xарин энэ талаар МУГТ Б.Гантогтоx ингэж өгүүлж байв.

Тэрбээр “Намайг бага байxад Социализмын үед миний дааxийг авсан юм. Тэр үед бүx юм xаалттай, нууцаар шаxуу авч байсан.

Гэтэл xаалга тогшоод онгойлготол Ж.Xайдав арслан байж тараад миний үсэнд xамгийн түрүүнд xүрсэн.

Аав тэгтэл учиргүй иx билэгшээж мийний xүү арслан цолтой бөx болоx юм байна гэсэн.

Би гурав үзүүрлэж арслан цолны болзлыг xэдийнээ xангасан. Гэxдээ би арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй” гэжээ.

Ингэж төрийн наадамд гурав үзүүрлсэн МУГТ Б.Гантогтоx нь мөн чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цолыг xүртэж, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга болсон xамгийн анxны Монгол тамирчин болсон билээ.

Дэлгэрэнгүй

Спорт

Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны xөтөлбөртэй танилцана уу

Published

on

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тугаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ой, Ардын xувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны xөтөлбөртэй танилцана уу

Дэлгэрэнгүй

Спорт

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Published

on

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Португалын шигшээ баг болон Английн Ливерпуль клубын довтлогч Диого Жота өчигдөр/2025.07.03/ дүүгийн хамтаар Испанид авто ослоор өөд болсон билээ. Цэл залуухан, тамирчны замналынхаа оргил жилүүдийг өнгөрүүлж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулаад удаагүй байсан түүнийг 28 насандаа таалал төгсөнө гэж төсөөлсөнгүй.

Диого Жота өөрийн дүү Андрегийн хамтаар Испанийн хурдны зам дээр Ламборгини жолоодож яваад осолджээ.

Дэлхийн хөлбөмбөг ч тод одоо алдсандаа гашуудаж, гуниглаж байна. Тамирчид, клубууд, улс орнуудын хөлбөмбөгийн холбоод эмгэнэл илэрхийлсээр байна.

Ливерпулийн дасгалжуулагч Арне Слот:

-Клубын хувьд бидэнд маш цочирдом үйл явдал тохиолоо. Диого зүгээр нэг бидний тамирчин байсангүй. Тэр бид бүгдэд хайрлагдсан нэгэн байсан. Тэр багийн хамтрагч, нөхөр, ажлын анд гээд үүрэг бүртээ онцгой байсан. Түүний багт юу авчирсан талаар ихийг хэлмээр байна. Гэхдээ үнэн гэвэл Диогогийн тоглолтыг харсан хүн бүр үүнийг хэлж чадна. Тэмцэгч, шаргуу, тууштай, гайхалтай чанар, гоол. Ливерпулийн тамирчин ямар байхын тод жишээ.

Португалын шигшээ багийн ахлагч, багийн нөхөр Кристиано Роналдо:

-Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Чамайг тэдэнтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно.

Лионель Месси өөрийн Instagram хуудаснаа хар, цагаан өнгөтэй Жотагийн зургийг нийтлэн испаниар “QEPD” буюу “Тайван нойрсоорой” гэжээ.

Ливерпулийн хуучин дасгалжуулагч, Жотаг багт авчирсан Юрген Клопп:

-Энэ мөчид би шаналж байна. Илүү том шалтгаан байгаа байх. Гэхдээ надад харагдахгүй байна. Диого болон түүний дүү Андрег таалал төгссөн гэх зүрх шимшрэм мэдээг сонслоо. Диого гайхалтай тоглогч байгаад зогсохгүй гайхалтай найз, хайр татам нөхөр, халамжит аав байсан юм. Бид чамайг санах болно. Рут/Диогогийн эхнэр/ болон хүүхдүүд, гэр бүл, найзууд, тэднийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье.

Ливерпульд хамт тоглож явсан Трент Александр-Арнольд:

-Яг одоо хэлэх үг олдохгүй байна. Хайртай нэгэн маань яваад өгсөн гэхээр зүрх, тархи хоёр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ өвдөлт намжвал Диогог үргэлж инээмсэглэсэн төрхөр нь санан дурсах болно. Дэндүү олон жаргалтай мөчүүд, инээсэн өдрүүд.

Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхийн гадаа фанатууд цуглаж, эмгэнэл илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.