Нийгэм
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН БУУДАЛ РУУ ЯВАХ АВТОБУСНЫ ЧИГЛЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан.
Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ.
Тодруулбал,
Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
Иргэн та бүх төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтой.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:
ЧИГЛЭЛ:
Х:19-Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай
Х:20-Таван шараас- Чингис хаан олон улсын нисэх буудал
ЗОГСООЛ:
Х:19 Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудал
Х: 20 Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- Чингис хаан олон улсын нисэх буудал
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:
Х:19 ЧИГЛЭЛ Том хүн 15000, хүүхэд 7000 төгрөг
Х:20 ЧИГЛЭЛ Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
ЦАГИЙН ХУВААРЬ:
ЧИГЛЭЛ-Х:19
Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:40, 09:40, 10:40, 11:40, 12:40, 13:40, 14:40, 15:40, 16:40, 17:40, 18:40, 19:40, 20:40, 21:40, 22:40,
Сүхбаатарын талбайд ирэх цаг: 09:10, 10:10, 11:10, 12:10, 13:10, 14:10, 15:10, 16:10, 17:10, 18:10, 19:10, 20:10, 21:10, 22:10, 23:10, 00:10
Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 05:30, 06:30, 07:30, 08:30, 09:30, 10:30, 11:30, 12:30, 13:30, 14:30, 15:30, 16:30, 17:30, 18:30, 19:30, 20:30,
Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх цаг: 07:00, 08:00, 09:00, 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00, 16:00, 17:00, 18:00, 19:00, 20:00, 21:00, 22:00,
ЧИГЛЭЛ-Х:20
Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:46, 09:53, 11:00, 12:06, 13:13, 14:20, 15:26, 16:33, 17:40, 18:46, 19:53, 21:00, 22:06, 23:13,
5 шар ирэх цаг: 08:50, 09:56, 11:03, 12:10, 13:16, 14:23, 15:30, 16:36, 17:43, 18:50, 19:56, 21:03, 22:10, 23:16, 00:23
5 шар хөдлөх цаг: 05:50, 06:56, 08:03, 09:10, 10:16, 11:23, 12:30, 13:36, 14:43, 15:50, 16:56, 18:03, 19:10, 20:16, 21:23,
Чингис хаан олон улсын нисэх буудал ирэх цаг: 07:00, 08:06, 09:13, 10:20, 11:26, 12:33, 13:40, 14:46, 15:53, 17:00, 18:06, 19:13, 20:20, 21:26, 22:33,
Нийгэм
Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.
“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.



Нийгэм
Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 77 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан түүхэн өдөр юм.
Хүн бүр төрөхөөсөө бүхий л эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалтгүйгээр эдлэх ёстой.
Тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан байдаг.
1950 оноос эхлэн жил бүр хүний эрх, эрх чөлөөг цогц байдлаар эрэмбэлэн тодорхойлсон, улс орон бүхэнд үлгэр болохуйц хүний эрхийн жишиг тогтоосон энэхүү баримт бичиг батлагдсан өдрийг олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.
Хүний эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг юм.
“Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”-г тодорхойлсон нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болгосон юм.
Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын болон иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эдгээрийг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичигт тусгаж, мөн олон улсын гэрээнд нэгдэн орох замаар баталгаажуулжээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаарх олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орсон буюу соёрхон баталсан байна.
Түүнээс гадна Монгол Улс 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Хүний эрхийн Үндэсний байгууллагыг байгуулсан билээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгон хуульчилсан байна.
Бэлтгэсэн: Х.Бямбадалай
Нийгэм
14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Говь-Алтай аймгийн Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо
Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.
Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна. Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
