Connect with us

Нийгэм

Төмөр тор, уурхайн бүсээр хашигдаж амьтдын нүүдлийн зам хязгаарлагджээ

Published

on

Төмөр тор, уурхайн бүсээр хашигдаж амьтдын нүүдлийн зам хязгаарлагджээ

“Бид нэг удаагийн эргүүлээр ердөө тавхан километр газарт 50 орчим цагаан зээрийн сэг олсон. Харин хоёр өвөл дараалж 64 км төмөр замын дагуу 250 гаруй зээр торонд орооцолдож үхсэн байв…”

Идэш тэжээл хайж  торонд орсон зэрлэг амьтад галт тэрэгний чимээнд цочин зугтахдаа өлгөгдөж үхдэг. Зэрлэг амьтдын бодит байдал энэ. Байгаль хамгаалагчдын олон жил ярьсаар ирсэн, шийдэл нь тодорхой ч алхам нь хойшлогдсоор ирсэн асуудал.

Өнгөрсөн долоо хоногт бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их Нартын байгалийн нөөц газрыг зорьсон билээ. Тэндээс байгаль хамгаалагчдын бодит амьдрал, хамгаалалтын менежмент, судалгаанд суурилсан хамгаалалт зэргийг сурвалжилсан.

Харин энэ удаа  амьтдын амьдрах орчин, тэдний өмнө тулгарах аюул заналхийллийн талаар хөндлөө.

Их Нарт бол аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээрийн ховор популяц бүхий газар. Өмнө дурдсанчлан энэ бүс уул уурхайн лицензтэй газрын дунд “арал” хэлбэрээр орших хамгаалалтын ганц цэг.

Их нартад 500 орчим аргаль хонь, 150 орчим янгир ямаа, 200 орчим хар сүүлт бий.  Хамгаалалтын захиргаатай болж 25 жил хамгаалж байгаа ч төмөр замын тор, уурхайн хоригоос болж амьтдын нүүдлийн зам хязгаарлагдаад удаж байгаа аж.

Амьтдын байгалийн нүүдлийн замыг хаах нь  төрөл зүйл устах, цус ойртох аюулыг бий болгодог. Энэ бол зөвхөн амьтны асуудал бус, үндэсний аюулгүй байдал, экосистемийн тогтвортой хөгжлийн суурь үзүүлэлт.

ТӨМӨР ЗАМЫН ТОРОНД ЭНДЭЖ БУЙ ХАР СҮҮЛТ

Монголын төмөр замыг 70 жилийн өмнө барьсан. Гэвч тухайн үед зэрлэг амьтдын нүүдэл, экосистемийн уялдаа холбоог огт тооцоогүй. Харин өнөөдөр энэ зам амьтдад эрсдэх гол шалтгаан болоод уджээ.

Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв хэлэхдээ, Их Нартаас Чойрын богд уулруу нүүдэллэж буй аргаль, янгираас эхлээд, цагаан зээрүүд бүгд төмөр замын торонд саатдаг. Мөн өвс тэжээл ирсэн амьтад торонд орж галт тэрэгний чимээнээр гарахдаа биедээ шарх үүсгэж, зарим нь дүүжлэгддэг тохиолдол байнга гардаг.

2019-2020 оны өвөл 64 км зам дагуу 250 гаруй цагаан зээрийн сэг бүртгэгдсэн. Харин 2023-2024 онд энэ байдал дахин давтагдсан гэв. Удаа дараа сануулга явуулсан ч Монголын төмөр зам Оростой хувь нийлүүлсэн гэдэг утгаар шийдэл нь удаашралтай хэвээр байгаа аж.

АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗАМ ХЯЗГААРЛАГДАХ УДААХ ШАЛТГААН УУЛ УУРХАЙ 

Их Нартын  байгалийн нөөц газрыг уул уурхайн лицензүүд тойрон бүсэлсэн. Судалгаагаар хар сүүлтийн 80 хувь нь Дундговь аймагруу нүүдэллэдэг бөгөөд нүүдлийн замдаа хэд хэдэн уурхайн талбайг дайран өнгөрч байгааг тогтоожээ.

Судлаачдын зүгээс дэвшүүлж буй шийдэл, хэрэгжээсэй, хүмүүст хүрээсэй гэж зорьж буй  зүйл нь экологийн коридор буюу нүүдлийн зам гарган хамгаалалтад авах.

Энэ талаар судлаач О.Рэнцэн хэлэхдээ, зэрлэг амьтанд бэлчээрийн хомсдол хамгийн том асуудал боллоо. Олборлолт аль хэдийн эхэлсэн уурхайн үйл ажиллагааг зогсоох аргагүй. Харин ашиглаагүй хэсгийг хамгаалтад авах зайлшгүй шаардлагатай. Их газрын чулуу тийш нүүдлийн зам гаргах боломж бий. Бид үндэслэл боловсруулж, холбогдох талуудтай зөвшилцөл эхлүүлсэн ч бодит шийдэл гараагүй байна гэв.

Судлаачдын тавьж буй санал:

  • Авто зам, төмөр замуудад цагаан зээр болон бусад зэрлэг амьтдад нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын нүхэн гарц, гармыг яаралтай шийдвэрлэх
  • Төмөр замын өргөст торон дотроос гадагш гарах зориулалтын гарц хийж өгөх, олон улсын хурдны замын жишигт нийцсэн
  • Жил болгон бэлчээрийн нөөц даацад үндэслэн төрийн бодлогоор отор нүүдлийн асуудлыг зохистой, зохион байгуулалттай явуулж байх зэрэг болно.

Уул уурхай, төмөр зам эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрүүдийн нэг. Гэвч энэ өсөлт зөвхөн хүний эрх ашигт үйлчилж, байгаль, зэрлэг амьтдын амьдрах орчныг хязгаарлаж болохгүй. Зэрлэг амьтдад гарц хэрэгтэй. Амьд үлдэх боломж хэрэгтэй. Ухаагүй газрыг хамгаалалтад авч, нүүдлийн зам гаргах нь цорын ганц шийдэл болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!